Туркэд суугаа Элчин сайд Р.Болдыг дууджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Туркэд суугаа Элчин сайд Р.Болдыг дууджээ

Туркэд суугаа Элчин сайд Р.Болдыг дууджээ

Өнгөрсөн долоо хоногт “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Одоогоор энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм. Харин Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдэг хариуг хэвлэлийнхэнд өгсөн. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудсан гэх мэдээлэл байна. Түүнийг дуудсан шалтгаан нь тодорхойгүй ч Вейсел Акчайг хулгайлахыг завдсан энэ цаг үетэй давхцаж байгаа нь хачирхалтай.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас Монгол дахь Туркийн Элчин сайдын яам, Туркийн Гадаад харилцааны яам руу ноот бичиг илгээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахын завдсан хэрэгт тайлбар нэхсэн билээ. Гэсэн ч Туркийн Гадаад хэргийн яам, Монгол дахь Туркийн Элчин сайдын яам үүнд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн юм.   

Т.НОМИН   

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж