Азийн наадмын бамбар Падан хотод ирлээ | News.MN

Азийн наадмын бамбар Падан хотод ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Азийн наадмын бамбар Падан хотод ирлээ

Азийн наадмын бамбар Падан хотод ирлээ

Өнгөрсөн сарын 17-нд Азийн анхны спортын наадам хөшгөө нээсэн Энэтхэгийн Дели хотоос гарч Индонез улсын Ява арлын Жокьякарта хотод хүрэлцэн Азийн наадмын галт бамбар 16 дахь өдрөө буюу өчигдөр Суматра арлын баруун эрэгт орших Падан хотноо хүрэлцэн ирлээ. Падан хот нь Суматра арлын баруун эрэгт орших бөгөөд Баруун Суматрагийн засаг захиргааны төв юм.

“Шар” тивийн спортын хамгийн том арга хэмжээ болох Азийн спортын наадмын бамбар энэ сарын 18-нд Индонез улсын нийслэл Жакарта хотын 110.000 хүний суудалтай “Gelora Bung Karno” цэнгэлдэх хүрээлэнд бадамлан ассанаар Азийн XVIII наадам эхэлнэ. 

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж