АН-ын ҮБХ ирэх долоо хоногт хуралдана | News.MN

АН-ын ҮБХ ирэх долоо хоногт хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ ирэх долоо хоногт хуралдана

АН-ын ҮБХ ирэх долоо хоногт хуралдана

УИХ-ын нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд товлогдсон. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм.

Энэ дагуу  улс төрийн намууд нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа зарласан. Бага хурал нь наймдугаар сарын 6-нд болох бөгөөд тус хурлаар СЕХ-нд өгөх ёстой бичиг баримтаа бүрдүүлэх аж. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо  мөн л ирэх долоо хоногийн эхээр буюу наймдугаар сарын 6,7-ны аль нэг өдөр нь хуралдах аж. Хурлаар мөн л сонгуулийн бичиг баримтаа цэгцлэх юм.  

Т.НОМИН 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж