Формулагийн домогт нисгэгч Н.Лауда уушги шилжүүлэн суулгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Формулагийн домогт нисгэгч Н.Лауда уушги шилжүүлэн суулгууллаа

Формулагийн домогт нисгэгч Н.Лауда уушги шилжүүлэн суулгууллаа

Өдгөө 69 настай Формула-1 уралдааны домогт нисгэгч, дэлхийн 3 удаагийн аварга, “Мерседес” багийн захирал Н.Лаудагийн уушги шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болсон байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Испаний Ибиза аралд амарч байгаад уушигны хагалгаанд орохоор Австрийн нийслэл Вена хотноо  ирээд байсан. Ямартаа ч домогт нисгэгчийн уушги шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай болжээ.

Н.Лауда 1970, 1980-аад онд формула-1 уралдаанд Марч, БиЭрАм, Феррари, Брэдхам болон МкЛарен багуудад уралдаж байсан бөгөөд 1975, 1977, 1984 онд дэлхийн аварга цолыг хүртсэн. Өөрийн уралдаж байх хугацаандаа Бразилын шилдэг нисгэгч Н.Пике, Францын А.Прост нарын шилдгүүдтэй нэгэн цаг үед өрсөлдөж байсан.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж