Л.Бонуччи эргээд Ювентуст ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Л.Бонуччи эргээд Ювентуст ирлээ

Л.Бонуччи эргээд Ювентуст ирлээ

Италийн Ювентус клуб болон АС Милан хоёр клубуудын дунд томхон солилцоо боллоо. Өнгөрсөн улирал Ювентус клубээс АС Милан клубтэй нэгдээд байсан 31 настай Итали төвийн хамгаалагч Л.Бонуччи жилийн дараа эргээд Ювентус клубтэйгээ нэгдсэн бол зөрөөд Г.Игуаин, М.Калдара нар АС Милан клубтэй нэгдсэн. Ювентус экс төвийн хамгаалагч Л.Бонуччигоо авахын төлөө 35 сая евро зарсан байна. Л.Бонуччи өнгөрсөн улирал Италийн АС Милан клубын төлөө нийт 51 тоглолтонд оролцохдоо 2 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн.

Ювентус клуб энэ зуны солилцоогоор идэвхтэй ажиллаж байгаа. Реал Мадрид клубээс К.Роналдо, Валенсиа клубээс Португал хамгаалагч Ж.Канселу, Английн Ливерпүүл клубээс Герман хагас хамгаалагч Э.Жан, Женоа клубээс М.Перин нарыг авсан.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж