Манчестер хойд Лондонг “эзлэв”

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Манчестер хойд Лондонг “эзлэв”

Английн Премьер лигийн гуравдугаар тойргийн хамгийн оргил тоглолтууд нь Манчестер болон хойд Лондонгийн багуудын “Super Sunday” байлаа. Эхний гал гарсан тоглолт “Тоттенхэм” талбайдаа “Манчестер Сити”-г хүлээн авч, 1:5 харьцаатай бут ниргүүлсэн тоглолт байв. Энэ тоглолтод “Сити”-гийн Босни довтлогч Эдин Жеко дөрвөн гоолоор “покер” хийсэн бол Серхио Агуэро 60 дахь минутад Самир Насригийн  дамжуулалтаар гоолджээ. Насри “Сити”-гийн төлөө анхны тоглолтоо оролцон, гурван гоолын дамжуулалт өгсөн юм. Харин талбайн эзэд 68 дахь минутад Юннес Кавул булангийн цохилтоос мөргөж гоолдон багтаа нэр төрийг авчирсан. Арабын тэрбумтан Шех Мансурын баг энэ улирлын гурав дараалсан ялалтаа итгэл төгс авлаа. Харин “Тоттенхэм” Манчестер хотын хоёр багт дараалан хожигдлоо. Гэхдээ энэ тоглолт гуравдугаар тойргийн гол шуугиан байсангүй.

Үүний дараа “МанЮ” “Мөрөөдлийн театр”-таа цугласан 75488 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө “Арсенал”-ыг хүлээн авч, 8:2-ын харьцаатай бут ниргэсэн. Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй хоёр багийн тоглолтод хожих магадлалтай нь “Улаан чөтгөрүүд” байсан юм. “Их буучид” энэ зуны солилцоогоор багийн лидерүүд болох Фабрегас, Насригаа алдсан, дээр нь Вермален, Уилшир, Диаби гэмтэл, Сонг, Жервиньо зэрэг гарааны тоглогчид улаан хуудсын улмаас оролцоогүй юм. Гэхдээ тэд түүхэндээ анх удаагаа найман гоол хаалгандаа алдаж, хожигдоно гэж төсөөлөөгүй биз ээ. Тоглолтын 22 дахь минутад Английн шигшээ багтаа дуудагдаад буй “МанЮ”-гийн залуу довтлогч Данни Уэлбек “гоолын бороо”-г эхлүүллээ. Гэвч тэрбээр 35 дахь минутад бэртэл авч, Хавьер Эрнандес талбайд гарсан юм. Үүний дараа Жонни Эванс торгуулийн талбайд Уолкотт дээр алдаа гарган пеналти цохих эрх өгсөн ч багийн ахлагч ван Персигийн цохилтыг “МанЮ”-гийн залуу хаалгач де Хеа хаасан юм. Ер нь энэ тоглолтод багийн хаалгачид сайн байлаа. Энэ тоглолтод Рүүни хааллтай цохилтоос хоёр, пеналтиас нэг гоол оруулж хеттрик, Эшли Янг дубль хийжээ. Мөн Нани, сэлгээгээр талбайд гарсан Пак Чи Сун нар гоолджээ. Харин талбайн зочдоос Тео Уолкотт болон ван Перси энэхүү хүнд хэцүү тоглолтынхоо нэр төрийг гоолоо хийсэн юм.        

Манчестер Юнайтед – Арсенал – 8:2

Гоол: Уэлбек 22’ (1:0), Янг 28’ (2:0), Руни 41’ (3:0), Уолкотт 45+3’ (3:1), Руни 64’ (4:1), Нани 67’ (5:1), Пак Жи Сун 70’ (6:1), Ван Перси, 74’ (6:2)’ Руни 82’пенальти (7:2), Янг 90+1’ (8:2).

Манчестер Юнайтед: де Хеа, Смоллинг, Жоунс, Эванс, Эвра, Нани (Пак Жи Сун 68’), Андерсон (Гиггз 68’), Клеверли, Янг, Руни, Уэлбек (Эрнандес 35’).

Арсенал: Щесны, Женкинсон, Журу, Косьельни, Траоре, Кокелен (Окслейд-Чемберлен 62’), Рaмси, Росицки, Уолкотт (Лэнсбери, 83), Аршавин, ван Перси (Шамах 83’).

Премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтын дүн:

“Aстон Вилла” 0 – 0 “Вулвес”
“Уиган” 2 – 0 “Квинс Паркер”
“ Блэкбурн” 0 – 1 “Эвертон”
“Челси” 3 – 1 “Норвич”
“Свонси” 0 – 0 “Сандерлэнд”
“Ливерпуль” 3 – 1 “Болтон”
“Нью Касл” 2 – 1 “Фулхэм”
“Тоттенхэм” 1 – 5 “Ман Сити”
“Уэст Бромвич” 0 – 1 “Стоук Сити”
“МанЮ” 8 – 2 “Aрсенал”

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж