Үнэлгээ нь их наядад хүрсэн анхны компани Apple боллоо | News.MN

Үнэлгээ нь их наядад хүрсэн анхны компани Apple боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Үнэлгээ нь их наядад хүрсэн анхны компани Apple боллоо

Үнэлгээ нь их наядад хүрсэн анхны компани Apple боллоо

IPhone, Ipad, Macbook үйлдвэрлэгч Apple компанийн үнэлгээ их наяд ам.долларт хүрчээ. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотын хөрөнгө биржид үдээс хойших худалдаанд Apple компанийн хувьцааны үнэ хэсэгхэн хугацаанд 207.5 ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн анхны их наядын үнэлгээтэй компанид тооцогдоход хүргэжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Apple компани 2018 оны гуравдугаар улирлынхаа тайланг олон нийтэд танилцуулснаас хойш хувьцааны үнэ есөн хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Лхагва гаригт /2018.08.01/ Apple-ийн хувьцааны үнэ 5.9 хувиар өссөн нь 201.50 ам.доллартай тэнцэж байсан бөгөөд судлаачид хэрэв 207 ам. долларт хүрвэл Apple хөрөнгийн зах зээлд анхны их наяд хүрсэн компанид тооцогдох болохыг тогтоожээ.

Тэгвэл өчигдөр пүрэв гаригт /2018.08.02/ Apple-ын хувьцаа 207.5 ам.долларт хүрснээр анхны их наяд үнэлгээтэй компани боллоо.

Анх 1980 онд байгуулагдсанаас хойш Apple-ын хувьцаа 50 мянган хувь өссөн бол 2007 онд анхны IPhone утсаа олон нийтэд танилцуулж худалдаанд гаргаж байв. Улмаар Apple компанийн хувьцаа жилдээ 1100 хувиар өсч байжээ.

2011 онд Apple компанийг үндэслэгч Стив Жобс нас барсан бөгөөд түүний үүргийг Тим Күүк хүлээн авсан юм.

Дараагийн их наяд үнэлгээнд хүрэх компаниар АНУ-ын интернет худалдаа эрхэлдэг Амазон нэрлэгдэж байна. 

Г. Батмандах
Эх сурвалж: BBC, CNN

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-03 66.181.161.85

Ганц Эппл ийм үнэлгээтэй. Дээр нь Гугл, Майкрософт, Амазон гээд зөвхөн IT компаниуд л гэхэд эд нар байна

Avatar

Зочин 2018-08-03 59.152.152.51

Шинжлэх ухааны хөгжил нь 18, 19 дүгээр зуундаа байгаа Монгол улсын төсвийг хэд дахин нугалах ганцхан компани хахахахаха. МАНАН цаашдаа Монголын шинжлэх ухааны хөгжлийг бүр хойш нь ухрааж магадгүй шүү. 21 дүгээр зуундаа байгаа дэлхийн бусад орнууд нарны аймгийн бусад гаригуудад суурьшиж, шинжлэх ухааны шинэ эрин үеийг эхлүүлнэ гэж төлөвлөж байхад, бурзай бурзай гэж бичээд, түрийвчээрээ мөнгө далладаг, МАНАН-аас өөр сонголт мэдэхгүй, оркуудын бүгд найрамдах улс хэзээ хөгжих юм бол доо чааваас.

Avatar

Зочин 2018-08-03 64.119.19.149

Монголын ДНБ буюу нийт компаниудын жилийн ашиг 10 тэрбум орчим ам.доллар. Энэ компанийн хөрөнгө 1000 тэрбум ам.долларт хүрчээ. Ийм хэмжээний хөрөнгийг бий болгохын тулд Монголчууд улс даяараа 100 жил зүтгэх хэрэгтэй гэсэн үг.

Avatar

Зочин 2018-08-03 103.26.193.198

Apple бол Америкийн төгс бүтээл!

Avatar

Po 2018-08-03 112.72.11.113

Federial.reserve.foundation n buh tom companiiha huwitsaag awcan bdg hiimel tarimal ediin zasag . 1unawal shuud gazart byts s***h bolhoor China Saudi.arab German Russia bugd zugtaaj ehelsen tend harin Trump garj ireed politic.economy 2g negtgej ehelsen +uzuult awchiraad bn. 2dah Adolf ch gj nerlegdejiina.da

Avatar

z 2018-08-03 64.119.23.28

mongolchuudaa mori uralduulj naadam hiij bish oyun uhaanaa uralduulj hogjidog zuund baigaagaa uhaarah boloogui yu modon jorlon yduu irgedtei 3-han say huntei delhiigees icheech yun nair naadam

Avatar

Зочин 2018-08-03 180.149.93.14

mori uralduulj naadam hiih ni mongol tuurgatan undesnii busdaas ylgagdah brand. ym bolgon bitgii soylruugaa nulmij bai.

Avatar

Зочин 2018-08-03 182.160.1.147

Зөв.

Avatar

Зочин 2018-08-03 66.181.160.54

Монголын эдийн засгаас 100 ДАХИН том кампан гэсэн үг үү ?…. АНУ -ын нийт эдийн засгын дүр зураг эндээс харагдаж байна л даа …Эрдэнэтээ зөв удирдвал бас л муугүй кампан болно доо ..даан ч малнуудд чадахгүй биз дээ …

Avatar

Po 2018-08-03 112.72.11.113

11ih nayd geheer 1k dahin tom hun am n 100dahin tom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж