Үнэлгээ нь их наядад хүрсэн анхны компани Apple боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.03-нд нийтлэгдсэн

Үнэлгээ нь их наядад хүрсэн анхны компани Apple боллоо

Үнэлгээ нь их наядад хүрсэн анхны компани Apple боллоо

IPhone, Ipad, Macbook үйлдвэрлэгч Apple компанийн үнэлгээ их наяд ам.долларт хүрчээ. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотын хөрөнгө биржид үдээс хойших худалдаанд Apple компанийн хувьцааны үнэ хэсэгхэн хугацаанд 207.5 ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн анхны их наядын үнэлгээтэй компанид тооцогдоход хүргэжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Apple компани 2018 оны гуравдугаар улирлынхаа тайланг олон нийтэд танилцуулснаас хойш хувьцааны үнэ есөн хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Лхагва гаригт /2018.08.01/ Apple-ийн хувьцааны үнэ 5.9 хувиар өссөн нь 201.50 ам.доллартай тэнцэж байсан бөгөөд судлаачид хэрэв 207 ам. долларт хүрвэл Apple хөрөнгийн зах зээлд анхны их наяд хүрсэн компанид тооцогдох болохыг тогтоожээ.

Тэгвэл өчигдөр пүрэв гаригт /2018.08.02/ Apple-ын хувьцаа 207.5 ам.долларт хүрснээр анхны их наяд үнэлгээтэй компани боллоо.

Анх 1980 онд байгуулагдсанаас хойш Apple-ын хувьцаа 50 мянган хувь өссөн бол 2007 онд анхны IPhone утсаа олон нийтэд танилцуулж худалдаанд гаргаж байв. Улмаар Apple компанийн хувьцаа жилдээ 1100 хувиар өсч байжээ.

2011 онд Apple компанийг үндэслэгч Стив Жобс нас барсан бөгөөд түүний үүргийг Тим Күүк хүлээн авсан юм.

Дараагийн их наяд үнэлгээнд хүрэх компаниар АНУ-ын интернет худалдаа эрхэлдэг Амазон нэрлэгдэж байна. 

Г. Батмандах
Эх сурвалж: BBC, CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж