Усанд урссан 13 амь | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Усанд урссан 13 амь

Усанд урссан 13 амь

Ганцхан зуны дотор 13  хүүхдээ усанд алдчихлаа

Амралтын өдрүүдээр голын эрэг, тохой, булан бараадаж, тойрч суугаад хөзөр тоглож, согтууруулах ундаа ууцгаан, бага насны хүүхдүүд голын усанд харгалзах хүнгүй тоглож буй дүр зураг хаа сайгүй. Гай зовлон хэлж ирдэггүйн жамаар инээж хөхрөн орчноо мартсан тэрхэн зуурт бяцхан үр нь усанд урсаад явчихсан харамсалтай хэргүүд гарсаар байна.

Нийслэлд хамгийн сүүлд баяр наадмын өмнө голын эрэг дээр хөзөр тоглож байхад мөлхөж байгаа хүүхэд нь усанд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Хажууд нь  байгаа гэж бодсон үр нь голын усанд эндсэнийг харсан ээжийг төсөөлөхөөс ч өр өвдөм. Гэхдээ хэдхэн алхмын  цаана байсан үрээ харж хамгаалахгүй орхисон гэдэг хэтэрхий хариуцлагагүй хэрэг.

Усанд осолдсон хүүхдийн тоо жилд 10,20-оор тоологддог аж. Тухайлбал, 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд усанд осолдон нас барсан гэх Цагдаагийн Ерөнхий газрын статистик бий. Энэ 2018 оны долдугаар сарын 24-ний байдлаар 13 хүүхэд усанд живж амиа алдсан байна.Тодруулбал,15 аймгийн 34 сум нийслэлийн таван дүүрэгт нийт 47 удаагийн усны осол гарч 56 хүн амиа алдсаны 13 нь хүүхэд. Бид ганцхан зуны дотор 13  хүүхдээ усанд алдчихлаа. Зуны амралт эхэлснээр бага насны хүүхдүүд осолд өртөх, голын усанд живж амь насаа алдах нь ихэссэн учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/ анхааруулаад буй.Тэгсэн ч эцэг, эхийн хариуцлагагүй байдал хэнэггүйн монгол зангаараа хүүхдүүдээ гол усанд тоглуулсаар л.

Дайн дажингүй энх цагт хүүхдүүдээ усанд алдахгүй байхсан

Өвдөг, шилбээр татах байтугай, эз нь таарвал шагайгаар татсан ус ч хүний аминд халтай гэж хөгшид ярьцгаадаг. Том хүн битгий хэл юу ч мэдэхгүй мөлхөө жаалаа усанд үйж алдсан харамсалтай хэргийг нийтлэлийн хамгийн эхэнд дурдсан. Хэн хэн нь хаана хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг дараах тохиолдлууд батлаад өгнө. Тухайлбал:

​​​​​​​Хүүхдүүд усанд тоглох гэж л ордог. Харин тоглох гэж ороод эргэж ирдэг нь цөөхөн. Зуны амралт дуустал 28 хоногийн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд дахиад ийм олон хүүхдүүдээ энх цагт алдахгүйн тулд өнөөдрөөс эхлэн бид үүрэг хариуцлагаа ухамсарлан, хараа хяналтаа чангатгаж, сайжруулцгаах хэрэгтэй байна. Дайн дажингүй энх цагт хүүхдүүдээ усанд алдахгүй  байхсан даа.

Э.Бурам

 

 

 

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-02 43.243.161.23

Энэ юу вэ арай хэтэрлээ. Дайнгүй байж хүүхдүүдээ, ард иргэдээ ингээл зүй бусаар алдаад байх уу үүнийг тоож байгаа хүн байна уу? Хүрэлсүхээ чи албан тушаалд хүн тавихаар ийш тийшээ дарамталж суухаар улс эх оронд тулгамдаад байгаа наад амин чухал асуудлуудаа шийдээчээ. Үнэхээр зангараггүй хамгийн өлөн Ерөнхий сайд юмаа. Угаасаа энэ нөхөр юм хийхгүй ээ нээх худлаа сүржин ярихаас өөр юм байхгүй хурдан огцруулаад мундаг боловсролтой, зангарагтай лидерүүдээсээ тавь. Бензиний үнэ, төрийн байгууллагын халаа сэлгээ, тэгээд энэ хүүхдийн амь нас, эрүүл мэндийн байгууллагын дампуурал гээд болж бүтэж байгаа юм нэг ч алга. Ямар ч боловсролгүй худлаа пэд пэд үсэрсэн нөхөрт тархиа угаалгаж Ерөнхий сайд болгосны л гай. Хэзээ ухаантай сонголт хийх хүмүүс вэ Монголчуудаа.

Avatar

Зочин 2018-08-02 66.181.186.189

Чи чинь юугаа солиороод байгаа юм бэ? Голын усанд живэх ерөнхий сайд хоёр ямар ч хамааралгүй наад толгой тархи чинь зүгээр үү? Харин ч эцэг эх нь хараа хяналттай байх хэрэгтэйг харуулж байна.

Avatar

zochin 2018-08-02 202.179.24.71

chairan ur chuuched min

Avatar

Зочин 2018-08-02 124.158.79.169

МАНАЙХАН АРАЙЧ ДЭНДҮҮ ХАРИУЦЛАГАГҮЙ УЛС ЮМ. ХАЙРАН ҮР ХҮҮХДҮҮД !!!

Avatar

Зочин 2018-08-02 66.181.161.85

Хүүхэд усанд орох гэж ороод иргэж ирдэг нь цөөхөн гэнээ. Энэ Бурмаа юугээд солиороод байгаа юм бэ? Ихэнх нь иргэж ирдэг. 20-30 мянган хүүхэд сэлэх гэж яваад 13 нь л эндэж. Бичиж байгаа зүйлдээ анхааралтай байгаа ч.

Avatar

Зочин 2018-08-02 202.170.69.98

Harin tiin, shal teneg yum bichikhiin. Ihenh n usand uheed tsuuhun n ireed bgaa yum shig.

Avatar

Зочин 2018-08-02 202.179.26.225

МАНАН бол улстөрийн БОДЛОГЫН нам байхаа 20- иод жилийн өмнөөс больж МАФИ болсон гэдгийг дахин сануулъя. МАФИ өөрийн гишүүдийг мафидаа – гэмт хэргийн энэ бүлэглэлдээ үнэнч байлгах тэдний дэмжлэгтэйгээр төр засгийн эрхийг булаан авч байх цорын ганц зорилгоор мөнгө хөрөнгө албан тушаал амсуулдаг. ЭНЭ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ГЭСГЭЭН ШИЙТГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЬЕ!!! Бидний эцэг эхч, өвөг дээдэс 1937 онд яг ийм [Хориотой Үг] луйварчид [Хориотой Үг] тэнэг гэмт хэрэгтнүүдийг ХУУЛИЙН ДАГУУ шийтгэн гэсгээж БНМАУлсаа аварсан гэдгийг санацгаая. Одоогийн ардчилсан баг нүүрэндээ зүүсэн дээрэмчин [Хориотой Үг] гэмт хэрэгтнүүд 1937 оны ЦЭВЭРЛЭГЭЭГ ард түмний тархийг угаах зорилгоор ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ гэж шал худлаа гүтгэн гужирдэж ирснийг ойлгоцгооё. Бүүбур, Өгзөгбаатар гэх мэт гамингуудыг сонсож уншиж итгэж үнэмших биш харин маш олон эх үсурвалжуудаас түүхэн үнэнийг олж мэдвэл үүнийг бүүр сайн ойлгоно шүү.

Avatar

Зочин 2018-08-02 202.21.106.146

СОЛИОТ

Avatar

Зочин 2018-08-02 202.70.42.102

Хайран үрс минь

Avatar

Зочин 2018-08-02 27.123.214.2

Ум сайн амгалан болтугай! Хайран хүүхдүүд… Хариуцлага төрөөс авхуулаад хувь хүнд ч хэрэгтэй байна даа. Үүнийг ухамсарласны дараагаар сайн цаг ирж улс орон минь мандан бадрана даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж