Ойрын үед вагоны хурд цагт 1000 км хүрнэ гэж РЖД мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Ойрын үед вагоны хурд цагт 1000 км хүрнэ гэж РЖД мэдэгдлээ

Ойрын үед вагоны хурд цагт 1000 км хүрнэ гэж РЖД мэдэгдлээ

РЖД компанийн ерөнхий захирал Олег Булозеровын мэдэгдсэнээр тун ойрын хугацаанд вагоны хурд цагт 1000 км болно гэлээ.

“Өнөөдрийн байдлаар төмөр зам хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл болж байна. Төмөр зам нь зөвхөн өнөөдрийн ч биш ирээдүйн гол тээврийн хэрэгсэл байх болно. Одоо вагонууд цагт 530 км хурдалж байна. Гэсэн ч тун ойрын ирээдүйд 1000 км хүрнэ”гэж Олег Белозеров РЖД-ТВ-д Лхагва гаригт /2018.08.01/ өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Мөн цаг үеэ дагаад төмөр замын үйлчилгээ улам сайжирч, зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангадаг болж байгааг хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж