Япон улсын засгийн газар 2020 онд зохион байгуулагдах зуны Олимп болон Паралимпийн наадмын үеэр гарч болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх хороо байгууллаа.
“Олон улсын терроризмын үйл ажиллагаатай тэмцэх төв” нэртэйгээр кабинетын ахлах нарийн бичгийн дарга Ёошихиде Сүгагын санаачилгаар тус хороог 11 яам, агентлагийг төлөөлөх гишүүдийн хамтаар байгуулжээ. Үндэсний цагдаагийн агентлаг, Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яамдын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчид тус хороонд олгогдсон үүргийн дагуу ажиллах аж.
Хорооны гишүүд гарч болзошгүй террорист халдлагын цуурхал, мэдээг цаг тухай бүрт өөр хоорондоо солилцон, боловсруулж тодорхой арга хэмжээг урьдчилан авах үүрэгтэй бөгөөд бусад холбогдох албан байгууллага, агентлагуудад мэдээлэх юм.
Эх сурвалж: Asahi
Г. БАТМАНДАХ