“Барса” улирлын дөрөв дэх цомоо хүртлээ | News.MN

“Барса” улирлын дөрөв дэх цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

“Барса” улирлын дөрөв дэх цомоо хүртлээ

Европын хөлбөмбөгийн холбооны Европын супер цомын төлөөх тоглолт өнгөрөгч баасан гаригт Монакогийн “Луи II” цэнгэлдэхэд болж, Испанийн “Барселона” клуб Португалийн “Порту” багийг 2:0 харьцаатай хожин, цомын эзэд боллоо. Тоглолтын 39 дэх минутад “Порту” багийн хагас хамгаалагч Фреди Гуарингийн арагш дамжуулсан бөмбөг Мессид ирснээр хаалгачийн эсрэг ганцаар гарч гоолдсон юм. Харин тоглолтын 80 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Сеск Фабрегас 88 дахь Мессигийн дамжуулалтаар тооны харьцааг 2:0 болгосноор цомын эзэд болж байна. Испанийн “Барселона” баг энэ жилийн дөрөв дэх том цомоо хүртэж байгаа юм. Тэд 2009 онд зургаан цом хүртэж, дээд амжилт тогтоосон билээ.

Европын Супер цомд “Аваргуудын лиг” болон “Европын цом”-д түрүүлсэн багууд тоглодог юм. 

Б.Ойнбилэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hehe 2011-08-29 202.70.35.154

Сеск Фабрегас 88 дахь Мессигийн дамжуулалтаар тооны
olon messi togloson bjee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж