Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг эхлүүллээ | News.MN

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг эхлүүллээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг эхлүүллээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг эхлүүлээд байна. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойрон унадаг дугуйтай болон явганаар, аюулгүй байдлын үзлэг хийлээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхитэй хандахыг уриалж байна.

Үүнд:

  1. Тоглоомын талбай, гэр орон, ойр тойрноо шалгаж хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, ирмэгтэй мэсэнд өртөхгүй байх, унаж бэртэхээс сэргийлэх.

  2. Байгууллага, ААН орчин тойрондоо үзлэг хийж, аюулгүй орчин бүрдүүлэх

  3. Хүүхдийг гол мөрний усанд тоглуулахгүй байх, үер усны аюулаас сэргийлэх.

  4. Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвшүүлэх.

  5. Өөрийн байгууллагын ойр орчим дахь цахилгааны щитээ эргэж, ил задгай утас, таггүй траншей байгаа эсэхийг шалгах.

Хүүхдэд эрсдэлтэй байж болохуйц орчин, эд хэрэгслийг шалгаж, түүнийгээ зургаар баримтжуулан өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа #ХҮҮХДИЙН_ТӨЛӨӨ_ХАМТДАА хаштагтайгаар байршуулах.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2018-08-02 64.119.17.100

нэр төдий юм хийж байгаа. удахгүй л мартана. Цахилгаан түгээх, ДШС үндсэн ажилаа л сайн хийж байсан бол ийм явдал гарахгүй.

Avatar

Зочин 2018-08-02 203.169.50.109

Өөр хийх ажил алга уу Одоо

Avatar

зочин 2018-08-02 202.9.42.7

Наад давалгаа чинь хүчээ аваад авто зам засварын ажил хийхдээ гэртүүлэггүй хийж эхлээд байгаа юм биш үү. Тогонд цохиулах энэ тэр гэж айлтгүй болохоор ус зайлуулах суваг бол бүр өнгөрсөн. Бага тойруугаас хол явж чадахгүй болохоор мэдэхгүй л биз.

Avatar

Зочин 2018-08-02 27.123.214.2

Ажлаа 100% хийгээгүй ажилтан албан газарт хариуцлага тулга л даа. Давалгаа энээ тэрээ ч гэх шиг худлаа сүгсэлзээд байхын . Оронд нь ажилтанаараа ажлаа хийлгэж чадахгүй байгаа байгууллагт хариуцлага тооц.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж