Ой найман сартай хүүг хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Ой найман сартай хүүг хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Ой найман сартай хүүг хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2018 оны  гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Хэргийг сануулахад, М.Ц нь Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг байсан бөгөөд найз Ч-ийн хамт архи уухдаа ой найман сартай хүүг нь хүчирхийлсэн байдаг.  Тэрбээр эцгийг нь хүүхдээ орхин гарсан хойно энэ хэргийг үйлдсэн аж. 

Уг хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлснийг өнгөрсөн мягмар гаригт /2018.07.31/ хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Ц.-д дээрх ялыг оноожээ. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж