Starbucks, Alibaba компаниуд хамтарна

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Starbucks, Alibaba компаниуд хамтарна

Starbucks, Alibaba компаниуд хамтарна

Дэлхий улс орон болгонд салбартай кофейны франчайз Starbucks Alibaba групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж кофейны хүргэлтийн үйлчилгээг Хятад улс даяар өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр тохиролцжээ.

Энэхүү гэрээгээр Starbucks нь Alibaba группийн эзэмших бүх дэлгүүр хоршоо болон онлайн платформууд дээрх үйлчилгээнд нэвтрэх боломжтой болох юм.

“Бид Starbucks брэндийн кофейг гар утасны ухаалаг аппликейшнаар дамжуулж хүргэнэ. Alipay, Taobao, Tmall болон Hema зэрэг онлайн худалдаа үйлчилгээ үзүүлдэг сайтуудын ухаалаг утас дээрх аппликейшнуудад Starbucks-ын үйлчилгээг нэвтрүүлснээр 500 сая гаруй хэрэглэгч хүссэн цагтаа кофей захиалан уух боломжтой” гэж Starbucks компанийн гүйцэтгэх захирал Кевин Жоннсон ярьжээ.

Мөн Alibaba групп Ele.me нэртэй хоол хүргэлтийн компанийг хувьчилж авсан бөгөөд Starbucks хамтран Бээжин болон Шанхай хотуудад 150 салбар нээж улмаар энэ он дуусахаас өмнө 30 гаруй хотод 2000 хүргэлтийн салбар нээхээр төлөвлөөд байгаа аж.

“Бидний хүргэлтийн үйлчилгээний кофейнууд Starbucks чанарыг хангасан байх болно” гэж Starbucks компанийн Хятад улс дахь салбарыг хариуцсан захирал Белинда Вонг ярьжээ.

Хятад улсад кофены хэрэглээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн болох судалгааг олон улсын кофены байгууллагаас гаргажээ.

Эх сурвалж: CNBC

Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж