Хөх мөрний Гурван хавцлын усан онгоцны ачаа тээврийн дамжин өнгөрүүлэх хэсэг 2016 оны есдүгээр сарын 18-ны өдөр туршилтаар ажиллаж эхэлсэн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү барилга байгууламж нь таван давхар хэсгээс бүрдэх бөгөөд дэлхийн хамгийн том усан ашиглалтын хүйс болох Хөх мөрний Гурван хавцалд хийгдсэн томоохон төсөл юм.
Онцгой нөхцөл байдал гэлтгүй энгийн үед ч хөлөг онгоц, завь салыг Гурав хавцлаар дамжуулан өнгөрүүлэх зорилготой тус байгууламж энэ сарын 1-нээс үерийн хамгаалалт болох сааруулагч төхөөрөмжөө ажиллуулж эхэлжээ. Энэ нь болзошгүй үерээс урьдчилан сэргийлэх зорилготой аж. Ингээд уншигч та бүхэндээ Хөх мөрний Гурван хавцлын дамжин өнгөрүүлэх байгууламж хэрхэн ажилладгийг гэрэл зургаар хүргэе.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ