Хятадын өндөр хурдны төмөр замын урт 25000 км-ыг давжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Хятадын өндөр хурдны төмөр замын урт 25000 км-ыг давжээ

Хятадын өндөр хурдны төмөр замын урт 25000 км-ыг давжээ

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 1-нд БНХАУ анхны 350 км цагийн хурдтай өндөр хурдны төмөр замаа байгуулж, Бээжин Тяньжинь хотын хооронд явуулж байжээ. Энэ бол Хятад улс албан ёсоор өндөр хурдтай төмөр замтай болсон эрин үе юм. Тэгвэл тус 10 жилийн хугацаанд Бохайн тэнгисээс Баруун говь, Дундадын тал нутгаас Баруун өмнөд уулс, Зүүн хойд цаст талаас Хөх мөрөн хүртэл Хятадын өндөр хурдны төмөр замын шугам, сүлжээ байгуулагдаж, замын нийт урт 25000 гаруй км-ийг давжээ. Өөрөөр хэлбэл, өндөр хурдны төмөр зам нь дэлхийн өндөр хурдны төмөр замын гуравны хоёр хувийг эзэлж байна. Зөвхөн Бээжин Тяньжин хотын хооронд л гэхэд энэ хугацаанд 250 сая хүн тээвэрлэсэн аж.

“Дөрвөн зүг найман  зовхист дахь өндөр хурдны зам нь эгэл ардад зорчих шинэ хурд, эдийн засгийн хөгжлийн шинэ хүч, Хятад улсад цоо шинэ хурдыг бий болгож, Хятад улс өөрчлөгдөөд зогсохгүй дэлхийд нөлөөлж байна” хэмээн “Шиньхуа” агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж