Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно | News.MN

Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно

Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтсон юм. Нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх процессыг дэлгэрэнгүй хүргэж байна.  

  • Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг СЕХ-нд гаргаж өгнө. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм.

  • Батламж авсан нам, эвсэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нийг дуустал намын төлөөлөх хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулна. Ингээд есдүгээр сарын 7-ноос өмнө СЕХ-нд бүртгүүлэх юм.

  • Бие даан нэр дэвшигчийн хувьд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна. Бие даан нэр дэвшигчид тухайн орон нутгийн 801 хүний гарын үсгийг цуглуулснаар баталгаажих хуультай билээ.

  • СЕХ есдүгээр сарын 14-ний дотор нэр дэвшигчдийн материалыг судалж, нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох юм байна.

Иргэдийн саналыг бидний хэлж заншсанаар хар машин буюу “New Image Cast”-аар тоолно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр бол Хэнтийн Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн сумдад сонгуулийн 21 хэсэгт байгуулж, 16805 сонгогч санал өгөхөөр байгаа юм. Сонгуулийн зардалд нийт 228 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд саналын хуудас, хууль, сурталчилгааны материал хэвлүүлэх, санал авах байрны бэлтгэл болон санал тоолох төхөөрөмжийг тээвэрлэх, сонгуулийн хороодод ажилласан хүмүүсийн цалинд хүрнэ гэж тооцож байгаа юм. Мөн үер усны аюул зэрэг болзошгүй зардалд зарцуулах нөөц хөрөнгө үүнд багтаж байгаа аж. Одоогоор Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан. Цаашлаад аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог байгуулах юм.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-02 27.123.212.141

Дээд шүүх болон ер нь бүх шатны хууль шүүхийн байгууллагаас Элбэгдорж муу хулгайчийн гар хөлийг тасдаж хаяач ээ. Элбэгдоржмйн Энхбаяртай булаалдсан мөнгө, албан тушаалын эрх ашиг , хувийн өш хонзон нь хууль хүчний бөйгуулагуудад бөйршуулсан гар хөлөөр нь дамжин Монгол төрийг үнэн дампууруулж гүйцлээ. АН–с ч гэсэн Цагаанаар толгойлуулсан Эбэ-гийн гар хөлийг хөөж зайлуул.

Avatar

Зочин 2018-08-02 27.123.214.114

Буруугаа хүлээгээд Гантулга гишүүнээс чөлөөлөгдсөн. Иймээс тэр энэ нөхөн зардлыг хариуцах үүрэгтэй. Аливаа асуудоын буруутан этгээд зардлыг хариуцдаг биздээ.

Avatar

Зочин 2018-08-02 27.123.214.114

Гантулга сонгуулийн зардлыг төлөх үүрэгтэй. Учир нь тэр хувь хүний алдаа гаргаж, энэхүү нөхөн сонгууль явагдаж байгаа ш дээ.

Avatar

Зочин 2018-08-02 103.26.193.246

Odoo hurelsuh garahgui bolohoor iim yavuulga baigaa

Avatar

Зочин 2018-08-02 124.158.107.35

10000 Hunii sanal avahad deed sentiid zalrahiim bishuu mongotei hund amarhan l um bn

Avatar

Зочин 2018-08-02 66.181.160.1

hurelsuh buten noirtoi honoj baigaa um baina daa.

Avatar

Зочин 2018-08-02 202.9.42.11

Энд АН ямарч хамаагүй.Мие-гийн бүлэг У.Хүрэлсүхийг энэ нөхөн сонгуульд "үз" гэж шахаад байгаа.У.Хүрэлсүх "унахаас айж"сонгуульд оролцохгүй байх болж өгвөл цэцээр сонгуулийг "явуулахгүй байх" бүхий л арга замыг сүвэгчилж байгаа юм.

Avatar

хайран мөнгө 2018-08-02 202.180.220.186

Биеэ зөв авч явах чадваргүй, ийм асуудалд орооцолдсон хүнээр нь энэ зардлыг гаргуулдаг болоосой!!!!!!!!

Avatar

Зочин 2018-08-02 202.21.106.150

Ийм шалтгаар Хэнтийчүүдийг төлөөлөлгүй байлгаж болохгүй ш дээ. Сонгогчдын эрх ашиг гэж байна ш дээ. Сонгогчдоо хүндэтгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-02 202.21.106.150

Тийм юм бол төрийн албан хаагч нар өрсөлдөх боломжгүй гэдгийг нь хэлээд л төрийн албаны бус хүмүүс нь өрсөлдөөд явна биз дээ.

Avatar

зочин 2018-08-02 202.9.47.177

Энхбаяраас бас айчихаж, хөөрхий зайлуул,

Avatar

Зочин 2018-08-02 66.181.181.22

Хэнтийчүүдийг төлөөлөлгүй байлгах сонирхолтой хүмүүсийн явуулгаар цэц ажиллаад байгаа юм уу аан арай үгүй байлгүй

Avatar

Zochin 2018-08-02

AN, MAN bolon Elbegdorj shorond orohoos utlee aij, Mie, Hurelsukh, S.Bayar nar Nambar huu hariugaa avna geej umdundee baaj sheej bgaa n unene shuu. Tegeed nuguu ene hoyor namyn gar hul bolson shuuhiig ashiglaad suuj bna. Arshaagui avilgashid.Mongol yalna ch duugarch chadahgui tumur zamyn bartsaand bgaa.

Avatar

Зочин 2018-08-02 64.119.26.113

Сайхан үнэртэй а**с нам минь ялаасай билээ. Хутга эрдэнээ ах минь баярлахсан билээ

Avatar

Зочин 2018-08-02 103.229.122.219

Дээд шүүх болон ер нь бүх шатны хууль шүүхийн байгууллагаас Элбэгдорж муу хулгайчийн гар хөлийг тасдаж хаяач ээ. Элбэгдоржмйн Энхбаяртай булаалдсан мөнгө, албан тушаалын эрх ашиг , хувийн өш хонзон нь хууль хүчний бөйгуулагуудад бөйршуулсан гар хөлөөр нь дамжин Монгол төрийг үнэн дампууруулж гүйцлээ. АН–с ч гэсэн Цагаанаар толгойлуулсан Эбэ-гийн гар хөлийг хөөж зайлуул.

Avatar

Зочин 2018-08-02 103.229.122.219

Өмхийрчихсөн МАН хуулийг гууль болгож байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж