Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно

Нөхөн сонгуулийн нэр дэвшигчид ирэх сард тодорно

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтсон юм. Нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх процессыг дэлгэрэнгүй хүргэж байна.  

  • Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг СЕХ-нд гаргаж өгнө. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм.

  • Батламж авсан нам, эвсэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нийг дуустал намын төлөөлөх хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулна. Ингээд есдүгээр сарын 7-ноос өмнө СЕХ-нд бүртгүүлэх юм.

  • Бие даан нэр дэвшигчийн хувьд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна. Бие даан нэр дэвшигчид тухайн орон нутгийн 801 хүний гарын үсгийг цуглуулснаар баталгаажих хуультай билээ.

  • СЕХ есдүгээр сарын 14-ний дотор нэр дэвшигчдийн материалыг судалж, нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох юм байна.

Иргэдийн саналыг бидний хэлж заншсанаар хар машин буюу “New Image Cast”-аар тоолно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр бол Хэнтийн Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн сумдад сонгуулийн 21 хэсэгт байгуулж, 16805 сонгогч санал өгөхөөр байгаа юм. Сонгуулийн зардалд нийт 228 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд саналын хуудас, хууль, сурталчилгааны материал хэвлүүлэх, санал авах байрны бэлтгэл болон санал тоолох төхөөрөмжийг тээвэрлэх, сонгуулийн хороодод ажилласан хүмүүсийн цалинд хүрнэ гэж тооцож байгаа юм. Мөн үер усны аюул зэрэг болзошгүй зардалд зарцуулах нөөц хөрөнгө үүнд багтаж байгаа аж. Одоогоор Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан. Цаашлаад аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог байгуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж