Говь-Алтай-Баянхонгорын зам үерт эвдэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Говь-Алтай-Баянхонгорын зам үерт эвдэрчээ

Говь-Алтай-Баянхонгорын зам үерт эвдэрчээ

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас орон нутгийн замд эвдрэл үүсч буй. Улсын хэмжээнд 13 аймгийн 116 км замд гарсан эвдрэлийг засч байгаа гэх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Тэгвэл Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд ширүүн бороо орсноос үер бууж, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай автозам эвдэрчээ. Нийтдээ 10 гаруй км зам эвдэрсэн байна. Иймд тус чиглэлд зорчиж яваа жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж