ТУХН Мисс 2018 тэмцээнд Украйн эмэгтэй шалгарав

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

ТУХН Мисс 2018 тэмцээнд Украйн эмэгтэй шалгарав

ТУХН Мисс 2018 тэмцээнд Украйн эмэгтэй шалгарав

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улс орнуудын миссийн тэмцээн жил бүр зохион байгуулагддаг байна. Энэ жил Армен, Беларус, Гүрж, Казакстан, Киргизстан, Латви, Орос, Узбекистан, Украин зэрэг улсын үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд оролцжээ. Хэдийгээр Гүрж, Латви улс ТУХН-ийн гишүүн орон биш ч гэсэн  энэ жилийн миссийн тэмцээнд уригдан оролцсон байна. 

Тэмцээний тэргүүн миссээр Украйн улсаас оролцож байгаа Татиана Акуленко тодорчээ.

Дэд миссээр Казакстан улсын иргэн Асем Эсэнгэлдиева тодорсон бол  хоёр, гуравдугаар байранд Армен, Оросын мисс тодорсон байна. 

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсууд нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын хамтын ажиллагааны харилцааг зохицуулах үүрэгтэй юм. Армен, Казахстан, Молдав, Орос, Узбекистан, Украин улсууд тус Хамтын нөхөрлөлийн гишүүн улсууд юм.

Украины мисс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж