Бөхчүүд өнчин хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг базаав

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Бөхчүүд өнчин хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг базаав

Бөхчүүд өнчин хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг базаав

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын  харцага Н.Золбоо ‘Харцага’ цолны хишиг түгээж  90 хүүхдэд  хичээлийн иж бүрэн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлэглэжээ. Тэрбээр Баянхонгор сумын есөн багийн айл нэг бүрээр орж, судалгаа явуулан энэ жил сургуульд орох зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл хандивласан байна. 

Тэгвэл өнөөдөр /2018.08.02/ Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, ‘Сүлд’ биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, аймгийн нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэгдсэн тэргэнцэр хандивлажээ. Тэрбээр хоёр дахь жилдээ аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас өгч байгаа нь энэ юм. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж