16 буу, 26 хавх, нэг автомашиныг хурааж зөрчлийн хэрэг үүсгэжээ | News.MN

16 буу, 26 хавх, нэг автомашиныг хурааж зөрчлийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

16 буу, 26 хавх, нэг автомашиныг хурааж зөрчлийн хэрэг үүсгэжээ

16 буу, 26 хавх, нэг автомашиныг хурааж зөрчлийн хэрэг үүсгэжээ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдаж болзошгүй байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийт 42 тарвага, 16 буу, 26 хавх зэргийг хурааж, 3 хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Тухайлбал, Хэнтий аймагт 14 тарвага, 26 хавх, 5 буу, 1 автомашиныг хурааж, цагдаад шилжүүлэн зөрчил гаргасан этгээдэд торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ. Мөн Архангай аймагт 16 тарвага, 8 буу хураасан бол Өвөрхангай аймагт 12 тарвага, 3 буу, 24 ш сум, 2 хутга хурааж, 1 хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Иргэд холбогдох хуулийг зөрчин хавх, нохойгоор тарвага барих, ангийн буу бусдад шилжүүлэх, тарваганы түүхий мах, арьсыг хот тосгонд оруулах зэрэг зөрчил гаргаж байгаа аж.

Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж байна.

Эх сурвалж: МХЕГ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-08-02 103.229.122.135

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН, БАТНОРОВ, БИНДЭР СУМДЫН НУТАГТ ЧУЛУУ ТҮҮЖ БАЙГАА НӨХДҮҮД ХУТАГ УУЛ ОРЧМЫН ТАРВАГА, ХЭДЭН ГӨРӨӨСИЙГ ДУУСГАЖ БАЙНА, ЗОГСООЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж