14 мянган иргэний нэрийг хар жагсаалтаас хаслаа | News.MN

14 мянган иргэний нэрийг хар жагсаалтаас хаслаа

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

14 мянган иргэний нэрийг хар жагсаалтаас хаслаа

14 мянган иргэний нэрийг хар жагсаалтаас хаслаа

Монголбанкны ерөнхийлөгчийн наймдугаар сарын 01-ний өдрийн А-209 тоот тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд нэмэлт оруулж баталжээ.

Уг нөхцөлд:

  • 2018 оны зургадугаарын сарын 1-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,
  • Нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийн дагуу нийт 14170 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаад байна.

Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорьж байгаа юм.

Монголбанк үүнээс өмнө 2017 онд 25621, 2018 оны гуравдугаар сард 41085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан билээ. Эдгээр иргэдийн мэдээлэлд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал тус бүрт тавигдсан нөхцөлийн дагуу хязгаарлалт хийсэн бөгөөд тэдгээр нөхцөлөөс дурдвал, зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны хувьд нэгдүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны хувьд хоёрдугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дуусгасан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан юм.

Т.НОМИН 

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-02 66.181.168.8

нэг нь ч гэсэн зөв шийдвэр гаргаж ээ Иргэдэд хэрэгтэй шийдвэр байна Банкууд чанаргүй зээлдэгч гээд зээл өгдөггүй байсан юм МОНГОЛ БАНКиндаа баярлалаа

Avatar

Зочин 2018-08-02 66.181.168.8

Sain bna Zeel avahad ih gai boldog shd

Avatar

ЗОЧИН 2018-08-02 202.179.24.210

БАНКНЫХАН ХАМААТАН САДАНАА ХӨНГӨЛСӨН БАЙНА ДӨӨ БАНКИНД АЖИЛДАГ АЖИЛЧИД НЬ БАЙР, БАЙШИН ГЭЭЛ ХАМАГ ЗЭЭЛИЙН АВДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ КККК ТӨР УЛСИЙГ ХЭДЭН ХҮН ЭЗЭМШДЭГ ЮМ БИШ ҮҮ КККК

Avatar

Зочин 2018-08-02 66.181.160.11

14000 иргэн гэдэг бол 14000 гэр бүл. Нэг гэр бүлд 4 ам бүл гээд тооцоход 56000 хүнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэрэг

Avatar

13213 2018-08-02 43.228.129.155

энэ үйл явдал банкинд ашигтай болхоос иргэдэд түй ч ашиггүй

Avatar

1 2018-08-02

АРД ТҮМЭНД, ХУВЬ ХҮНД ИХ Л ТУСТАЙ ЮМ ХИЙЖЭЭ. ГАНЦ УДАА ХУГАЦАА ХЭТРҮҮЛЭЭД ТЭГЭЭД ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛТЭЙ ХҮН, ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ХЭРНЭЭ Л ДАХИН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ НЬ ХААГДСАН БАЙДАГ. ҮҮНИЙГ ӨРШӨӨЖ, ХЭВИЙН АНГИЛАЛД ОРУУЛЖ БАЙНА ГЭДЭГ УХААЛАГ АЖИЛ ХЭРЭГ ЮМ.

Avatar

Зочин 2018-08-02 202.179.31.73

Күйэээ мөн,бас тэнгэрт тулам ариун үйлсээ. Аа мөн их гийгүүлж байнаа. Аа яаяа алтан нар мэтэээ күйэээ мөн

Avatar

Зочин 2018-08-02 202.131.245.243

Ардын цусыг сорогч банкны хувалзнууд их юмаараа гийгүүлж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж