К2 ууланд авирсан Б. Гангаамаа батламж гардан авчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

К2 ууланд авирсан Б. Гангаамаа батламж гардан авчээ

К2 ууланд авирсан Б. Гангаамаа батламж гардан авчээ

Дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд амжилттай авирсан Монголын анхны эмэгтэй уулчин гавьяат тамирчин Б.Гангаамаа амжилттай авирсан батламжаа албан ёсоор гардан авсан байна. Уг батламжийг Пакистаны уулын спортын холбоо, Пакистаны уулчдын холбооноос олгожээ. Тэрбээр өнгөрөгч долдугаар сарын 21-ний өдөр К2 ууланд 31 уулчны хамт авирсан юм. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн болжээ.

Уугуул нутгийнхны хэлээр Чхогори буюу К2 уул нь Пакистан улсын нутаг дэвсгэрт далайн төвшнөөс дээш 8611 метр өндөрт оршдог. Авирахад маш хүнд, хатуу ширүүн уур амьсгалтай уулын нэг юм. Энэ ч утгаараа К2 уул нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог. Б.Гангаамаа энэ сарын 4-ний өдөр эх орондоо ирэх юм байна.

Дашрамд дуулгахад өнгөрсөн 60 жилийн түүхэнд дэлхийн зулай Эверест ууланд манай гаригийн 3000 гаруй хүн авирч оргилд гарсан байхад К2 ууланд түүний 10 хүрэхгүй хувь нь гарсан байдаг аж. Үүнээс эмэгтэй уулчдаас нийт 11 хүн оргилд гарч, буухдаа 4 уулчин нь осолдсон байна. Тамирчин хүн олимп, тив дэлхийн аварга болохыг ямагт хүсдэгийн адил дэлхийн 8000м-ээс дээш өндөртэй 14 оргил түүний дотроос топ 3 оргилыг /Эверест, К2, Канчинжунга/ мөрөөдөхгүй уулчин байхгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж