АСЕАН кибер халдлагатай тэмцэхийн тулд ОХУ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

АСЕАН кибер халдлагатай тэмцэхийн тулд ОХУ-тай хамтарна

АСЕАН кибер халдлагатай тэмцэхийн тулд ОХУ-тай хамтарна

Зүүн Азийн улс орнуудын гадаад хэргийн сайд нарын нэгдсэн 51 дахь удаагийн уулзалт Сингапурт болж байна. Зүүн Азийн улс орнууд кибер халдлагатай тэмцэхийн тулд ОХУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулахаар зөвшилцсөн байна.

Саяхан гэхэд л Сингапурт төрийн мэдээллийн сан буюу Эрүүл мэндийн яамны мэдээллийн санд үл мэдэгдэх хакерууд нэвтэрсэн хэрэг гарсан. Ингэхдээ Сингапурын ерөнхий сайд Ли Сяньлуны  өвчний түүхтэй холбоотой мэдээллийн санд нэвтэрсэн байна. Мөн тус улсын 1.5 сая иргэний хувийн мэдээлэлд халдсан нь  хамгийн том аюул хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Мөн энэ оны эхээр Малайзын төв банк кибер халдлагад өртөж байсан нь шуугиан тариьсан. Энэ мэтчилэн кибер халдлага гарч байгаа учир Оростой хамтрах шийдэлд хүрсэн гэж АСЕАН-ы бүлэг тайлбарлажээ.

АСЕАН-ы бүлгийн удирдлагууд өнгөрсөн гуравдугаар сард уулзан АСЕАН бүлэг ОХУ хооронд  улс төр, аюулгүй  байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах үүднээс уулзаж байжээ.

АСЕАН – Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс орох ба Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин, Бруней, Мьянмар, Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсууд багтдаг аж.  

Эх сурвалж: Reuters 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж