Токиогийн Анагаахын их сургууль санаатайгаар элсэлтийн оноог өөрчилдөг байжээ | News.MN

Токиогийн Анагаахын их сургууль санаатайгаар элсэлтийн оноог өөрчилдөг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Токиогийн Анагаахын их сургууль санаатайгаар элсэлтийн оноог өөрчилдөг байжээ

Токиогийн Анагаахын их сургууль санаатайгаар элсэлтийн оноог өөрчилдөг байжээ

Япон улсын нийслэл Токио хотын Анагаахын их сургуулийн удирдлага эмэгтэй элсэгчдийг цөөрүүлэхийн тул санаатайгаар элсэлтийн дүнг өөрчилдөг байсныг прокурорууд олж тогтоожээ.

Японы боловсролын яамны дээд албан тушаалтан өнгөрсөн сард өөрийн хүүгээ Токиогийн Анагаахын их сургуульд хууль бусаар элсүүлэн суралцуулах гэж байсан үйлдлээс болж, прокурорууд шалгалт явуулж байхдаа уг хэргийг илрүүлсэн байна.

Японы Ёомиүри  өдрийн сонинд мэдээлснээр Токиогийн Анагаахын их сургуульд 2010 онд элсэгчдийн 40 хувь нь эмэгтэй байсан бөгөөд 2011 оноос элсэх оюутнуудын тоог хязгаарлаж эхэлсэн аж. Үүний дараагаар жил болгон эмэгтэй элсэгчдийн тоог бууруулж, 30 хувьд барих болжээ.

“Эмэгтэйчүүдийн олонх нь эмч болж, мэргэжлээрээ ажилладаг ч гэрлэнгүүтээ хүүхэдтэй болоод гардаг. Их сургуульд зөвхөн эрэгтэй эмч нар эмнэлэгт ажилладаг гэсэн ойлголт бий. Яагаад гэвэл тэд шөнийн урт ээлж болон гэнэтийн дуудлагатай үед ажиллах чадвартай байдаг” гэж Ёомиүри сонинд нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярьжээ.

2018 онд тус сургуульд эхний шалгаруулалтад тэнцэгсдийн 14.5 хувь эмэгтэй бол 18.9 хувь эрэгтэй элсэгчид байжээ. Харин хоёрдугаар шалгаруулалтад уг үзүүлэлт буурч зөвхөн 2.9 хувь нь эмэгтэй элсэгч байсан бол 8,8 хувийг эрэгтэй элсэгчид эзлэх болсон аж. 

Ёомиүри өдрийн сонин Токиогийн их сургуульд нийт хэдэн эрэгтэй, эмэгтэй оюутан суралцдаг болох тоо баримтыг дэлгээгүй аж.

Япон бүсгүйчүүдийн боловсролын түвшин дээгүүрт ордог боловч урт ажлын цаг, ажлын байран дахь дарамт, шахалт  нь эмэгтэйчүүдийг ажиллаж, амьдрахад сөргөөр нөлөөлдөг. Ерөнхий сайд Шинзо Абе хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо, албан тушаал нэмэгдүүлэх тогтоол санаачилсан боловч хэрэгжихгүй саатсаар байгаа ажээ.

Эх сурвалж: AFP, Straits

Г. Батмандах

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ems 2018-08-02 24.46.102.95

Ems gert suuj bolno,nohoruudiin orlogo sain bas arhichin bish,uhaalag ,zov er baih ystoi
Mongol,oros 2 t heden iim sain ers b.dag bilee?barag l zero /ugui.bodit unen,sorry

Avatar

Зочин 2018-08-02 202.70.42.158

Монголд хандив нэртэй авилга авч улсын сургуульд элсүүлэхийг ингээд шалгаад гаргаад ирэх боломж байна уу

Avatar

зочин 2018-08-02 27.123.212.138

Эмэгтэйчүүд хүүхдээ эрүүл өсгөж хүмүүжүүлэх, нөхрөө эрүүл , хоолтой ундтай байлгахад анхаарах ньзөвдөө. Ази европ адилхан ийм бодлоготой тэр нь амьдралд батлагддаг. Орос монгол мэт улсууд эмэгтэйчүүд нь ажил хийнэ гээд гэр орноо хаячихдаг, тэгээд ч өвчлөл их хүүхдүүд нь өвдөнө, нөхөр нь ядарч өвдөнө, хүмүүжил гээд олон муу үр дагавартай байгааг социализмын туршлагаас харж болно. Иймд японы бодлого зөв манайх ч энэ талд болох хэрэгтэй. Гэр бүлүүд ийм байгаарай.

Avatar

Зочин 2018-08-02 66.181.186.189

Сард 600 мянга төгрөг түүнээс татвар хасагдаад 400 хүрэх үү үгүй юу авдаг улстай яаж арлын Японыг харьцуулж байна аа? Ядаж л наана чинь гэртээ хүүхдээ харсан гээд татварын хөнгөлөлт тэтгэмж авдаг манайд хүүхдээ хараад суувал наад айл чинь дампуурна хөөе наад усан толгойгоо жоохон ажилуулж сэтгэ!!!!

Avatar

зочин 2018-08-02 66.181.188.129

Японы прокурорууд сайн шалгажээ.

Avatar

100 хувь 2018-08-02 202.9.42.7

тэнцэгсдийн 14,5 хувь эмэгтэй бол 18,9 хувь эрэгтэй…
Эхний шалгалтанд шалгуулагчдын 30 гаруй хувь нь тэнцэж, удаах шалгалтанд 10 гаруй хувь нь тэнцэж гэж ойлгох уу, эсвэл эр эм нь мэдэгдэхгүй олон хүн шалгалт өгсөн гэж ойлгох уу.

Avatar

Зочин 2018-08-02 45.117.35.15

Энэ бол төр засаг дампуурсан ядуурал нүүрлэсэн самуун цагийн үзэгдэл юм. Эрчүүд маргаашийг харах чадвартай. Эмэгтэй хүн бол өнөөдөртөө сэтгэл дүүрэн бол жаргалтай байдаг. Ядуу баяны ялгаа хэт их болохоор энэ үзэгдэл бүр ч ихсэнэ. Эхийн эрхт ёс хаана ч тогтохгүй

Avatar

зочин 2018-08-02 202.179.31.55

монгол эрчүүдийн хэдэн хувь нь эхнэрээ чи битгий ажил хий. хүүхдээ хар, би бүх насаараа эхнэр хүүхдээ тэжээнэ, бүх баталгааг хангана гэдэг бол. Монголын эрчүүд залхуу, унтамхай, бас зориггүй. тэгээд бас ууртай. ихэнх эрчүүд ажлын байраа эмэгтэйчүүдэд алддаг. учир нь тэд архи уудаг. агсамнадаг, цалин мөнгөө гэртээ авчирдаггүй. Монголд эхийн эрхт ёс үйлчилдэг гэж би боддог. Учир нь нэлээдгүй эцэг хүүхдээ асардаг.

Avatar

Зочин 2018-08-02 66.181.160.23

Монгол хүүхнүүд үнэхээр мундаг! Эрчүүдийн 80-90 хувь нь өрх гэрээ тэжээх чадваргүй учраас хүүхнүүд л гүрийдэг!! Монгол эрчүүд өөрийгөө магтаж сагсуурах, согтуурах, залхуурах нь даанч их, хариуцлагагүй, хичээнгүй биш, найдваргүй ((хульхи)) учраас нийгэмд голлох байр суурь эзэлж чаддаггүй!!!

Avatar

Зочин 2018-08-02 45.117.35.15

Эмэгтэй хүн ер нь бол хүүхдээ хараад гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд нөхрөө асрамжлаад байж байхаар байгаль заяасан байтал одоо яаж оодорч байна. Тэд машин ч барьж чаддаггүй. Байгалын өгөгдлөөрөө байх нь зөв шүү дээ. Ер нь бол эмэгтэй хүний чаддаг ажил цөөхөн дөө.

Avatar

Зочин 2018-08-02 45.117.35.15

Нөгөө тодроод япон сайхан Монгол муухай гээд хуцаад байдаг самуурайн зулбасаганууд өөрсдийгөө л хичээх нь зөв байгаа юм. Монгол Японоос илүү хүчирхэг та нар хэн ч биш байсан гэдгээ бүү март

Avatar

Сэлэм Тогмид 2018-08-02 202.179.25.7

Япон бол угийн дарангуйллын далд тогтолцоотой улс. Эмэгтэй хүн бол Яонд бараг хүн биш. Нөхөрт гарсан эмэгтэй бол эр нөхрийн өмч, дуулгавартай зарц. Харин Монголд бол эмэгтэйчууд ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргиж байгаа. Тэгээд бас болоогүй, жендер мээндэр, хүйсийн тэгш эрх ч гэх шиг Барууны моод солиорол дэлгэрээд байгаа.

Avatar

Зочин 2018-08-02 66.181.160.23

Монгол эрчүүд нь амьсгаанууд юм чинь тэхгүй яахав дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж