Токиогийн Анагаахын их сургууль санаатайгаар элсэлтийн оноог өөрчилдөг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Токиогийн Анагаахын их сургууль санаатайгаар элсэлтийн оноог өөрчилдөг байжээ

Токиогийн Анагаахын их сургууль санаатайгаар элсэлтийн оноог өөрчилдөг байжээ

Япон улсын нийслэл Токио хотын Анагаахын их сургуулийн удирдлага эмэгтэй элсэгчдийг цөөрүүлэхийн тул санаатайгаар элсэлтийн дүнг өөрчилдөг байсныг прокурорууд олж тогтоожээ.

Японы боловсролын яамны дээд албан тушаалтан өнгөрсөн сард өөрийн хүүгээ Токиогийн Анагаахын их сургуульд хууль бусаар элсүүлэн суралцуулах гэж байсан үйлдлээс болж, прокурорууд шалгалт явуулж байхдаа уг хэргийг илрүүлсэн байна.

Японы Ёомиүри  өдрийн сонинд мэдээлснээр Токиогийн Анагаахын их сургуульд 2010 онд элсэгчдийн 40 хувь нь эмэгтэй байсан бөгөөд 2011 оноос элсэх оюутнуудын тоог хязгаарлаж эхэлсэн аж. Үүний дараагаар жил болгон эмэгтэй элсэгчдийн тоог бууруулж, 30 хувьд барих болжээ.

“Эмэгтэйчүүдийн олонх нь эмч болж, мэргэжлээрээ ажилладаг ч гэрлэнгүүтээ хүүхэдтэй болоод гардаг. Их сургуульд зөвхөн эрэгтэй эмч нар эмнэлэгт ажилладаг гэсэн ойлголт бий. Яагаад гэвэл тэд шөнийн урт ээлж болон гэнэтийн дуудлагатай үед ажиллах чадвартай байдаг” гэж Ёомиүри сонинд нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярьжээ.

2018 онд тус сургуульд эхний шалгаруулалтад тэнцэгсдийн 14.5 хувь эмэгтэй бол 18.9 хувь эрэгтэй элсэгчид байжээ. Харин хоёрдугаар шалгаруулалтад уг үзүүлэлт буурч зөвхөн 2.9 хувь нь эмэгтэй элсэгч байсан бол 8,8 хувийг эрэгтэй элсэгчид эзлэх болсон аж. 

Ёомиүри өдрийн сонин Токиогийн их сургуульд нийт хэдэн эрэгтэй, эмэгтэй оюутан суралцдаг болох тоо баримтыг дэлгээгүй аж.

Япон бүсгүйчүүдийн боловсролын түвшин дээгүүрт ордог боловч урт ажлын цаг, ажлын байран дахь дарамт, шахалт  нь эмэгтэйчүүдийг ажиллаж, амьдрахад сөргөөр нөлөөлдөг. Ерөнхий сайд Шинзо Абе хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо, албан тушаал нэмэгдүүлэх тогтоол санаачилсан боловч хэрэгжихгүй саатсаар байгаа ажээ.

Эх сурвалж: AFP, Straits

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж