Apple анхны их наядын үнэлгээтэй компани болоход ойртлоо

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Apple анхны их наядын үнэлгээтэй компани болоход ойртлоо

Apple анхны их наядын үнэлгээтэй компани болоход ойртлоо

Саяхан тус компани улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан нь шинжээчдийн төсөөллөөс давсан үр дүнг харуулжээ.

Apple компанийн тайланд долдугаар сарын 20-ны байдлаар Хөрөнгийн биржид  4,829,926,000 хувьцаа арилжаалагдсан гэжээ.  

Лхагва гаригт  Apple-ийн хувьцааны үнэ 5.89 хувиар өсч, 201.50 ам.долларт  хүрсэн нь улирал тутмын үнэлгээнээс давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь  Apple компанийн хувьцааны зах зээлийн үнэлгээг  973 тэрбум долларт хүрчээ.  1 их наяд долларт хүрэхэд ойрхон байгаа юм.

Хувьцааны үнэ 207.04 ам.долларт хүрвэл Apple компани зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд хүрсэн анхны Америкийн компани болох юм.

Эх сурвалж: Reuters 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж