Монголд 202 мянган жуулчин ирээд байна

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Монголд 202 мянган жуулчин ирээд байна

Монголд 202 мянган жуулчин ирээд байна

Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэх зорилт тавин ажиллаж энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олохоор төлөвлөсөн байдаг. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 202 мянган жуулчин ирсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өсчээ.

Монгол Улсад 300 орчим аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаа явуулж гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээ авч байгаа боловч жуулчдын тоо төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувиар өссөн аж. Энэ оны жилийн эцсийн төлөвөөр жуулчдын тоо 500 мянга гарч 10 гаруй хувиар нэмэгдэхээр байгаа боловч жил болгон жуулчдын тоог 30 хувиар өсгөх Засгийн газрын төлөвлөгөө биелэгдэхгүйгээр байна. Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбараас 400 гаруй сая ам.долларын ашиг олжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж