АНУ Украйны хакеруудыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

АНУ Украйны хакеруудыг баривчилжээ

АНУ Украйны хакеруудыг баривчилжээ

АНУ-ын Хууль зүйн яамнаас өчигдөр /2018.08.01/ Украйн улсын гурван хакерыг баривчилсан гэж мэдэгджээ. Тодруулбал, 33 настай Федир Хладир, 44 настай Дмитро Федоров болон 30 настай Андрий Колпаков нар нь цахим гэмт хэргийн FIN7 хэмээх бүлгэмийн гишүүд бөгөөд тэд АНУ-ын 100 гаруй компанийн мэдээллийн санд нууцаар нэвтэрч үйлчлүүлэгч болон харилцагчдын хувийн мэдээллийг хулгайлж хууль бусаар ашигладаг байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас зургадугаар сарын хугацаанд АНУ-ын прокурорууд гэмт этгээдүүдийг Европын улс орнуудаас баривчлан авчээ.

Трампын зочид буудлууд, хувцасны тансаг брэнд Лорд ба Тайлор, цахим хамгаалалтын Тренд Микро зэрэг компаниуд FIN7 бүлэглэлийн цахим дайралтад өртөж үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллүүдийг алдаж байсан юм.

“Гэмт этгээдүүд АНУ-ын компаниудын данс, иргэдийн төлбөрийн карт болон хувийн мэдээллүүдийг бусад зохион байгуулалттай гэмт хэргийн групп болон гүн вэбэд байрлах форумуудад байрлуулан зарж ашиг олдог байсан” гэж АНУ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын шүүгч Брайн Бенкзковски мэдэгджээ.

“FIN7” нэртэй цахим гэмт хэргийн бүлэглэл нь “фишинг” гэх аргаар цахим шуудангаар хуурамч холбоос илгээн хэрэглэгч болон компаниудын мэдээллийг хулгайлдаг байжээ. АНУ-ын прокуроруудын тогтоосноор одоогийн байдлаар АНУ-д бизнес эрхэлдэг аж ахуй, нэгж компаниудаас 15 сая гаруй үйлчлүүлэгчдийн төлбөрийн картын мэдээллийг хулгайлсан гэдгийг тогтоожээ.

Эх сурвалж: Reuters

Г.БАТМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж