iPhone X утасны борлуулалт таамгаас давав | News.MN

iPhone X утасны борлуулалт таамгаас давав

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

iPhone X утасны борлуулалт таамгаас давав

iPhone X утасны борлуулалт таамгаас давав

iPhone ухаалаг утасны сүүлийн загварын борлуулалт сайн байгаа. Энэ нь Apple-ын орлогыг өсгөж, Америкийн технологийн компаниудын өндөр ашигтай улирлыг хааж буй бололтой. iPhone үйлдвэрлэгчийн орлого татварын гуравдугаар улиралд жилийн дүнгээр 17 хувь өсөж, нийт хэмжээ нь 53.3 тэрбум ам.долларт хүрчээ. Уг мэдээ нийтлэгдсэний дараа өдрийн арилжааны үлдсэн хугацаанд Apple-ын хувьцааны үнэ дөрвөн хувь өссөн байна. Зөвхөн iPhone-ы борлуулалтын тоо нэг хувиар өсөж, 41.3 саяд хүрсэн. Гэвч дундаж үнэ дээшилсэн тул уг бүтээгдэхүүнээс олсон орлого 20 хувь нэмэгдэж, 29.9 тэрбум ам.доллар болжээ. Орлогыг нэмсэн гол хүчин зүйл нь Х загвар хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүн болсон. Тиймдээ дундаж үнийг 20 хувиар өсгөж, 724 ам.долларт хүргэсэн юм. Тайланд тусгасан борлуулалтын тоо жижиглэн худалдаачдад илгээсэн буюу хэрэглэгчид шууд хүргэсэн тоог илэрхийлдэг.

Зургадугаар сараар дуусгавар болсон улиралд iPhones-ы борлуулалтын тоо 3.5 сая болж, өмнөх улирлаас хоёр дахин өссөнийг Apple-ын санхүүгийн захирал Лука Маестри Financial Times сонинд ярьсан. App Store, iCloud, Music зэрэг Apple-ын үйлчилгээний орлого 31 хувиар дээшилж, 9.5 тэрбум ам.долларт хүрчээ. Ийм үр дүн уол Стритийн таамгаас давсан авч 236 саяын зарга тус компанийн талд шийдэгдэж тайланд орсныг ноён Маестри хэллээ. Apple-ын ирэх улирлын төлөв мөн шинжээчдийн таамгаас дээгүүр байгаа. Тэгэхдээ орлогыг 60-62 тэрбум ам.доллараар тооцсон байна. Есдүгээр сард iPhone-ы шинэ загвар худалдаанд гардаг уламжлал мөн санхүүд нөлөөлөх аж. Дэлхийн хамгийн том үнэлгээтэй компанийн орлого өссөн дүнтэй гарсан явдал түүний өрсөлдөгч Facebook, Twitter, Netflix гэх мэт технологийн компаниудын талаарх хөрөнгө оруулагчдын түгшүүрийг намжаав. Мягмар гарагт Apple-ын тайлан гарахаас өмнөх Нью Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд Fang+ хэмээх технологийн компаниудын индекс долдугаар сарын 25-ны дээд амжилтаас найман хувь уруудсан байв.

Apple-ын ерөнхий захирал тим Кук “Бид Apple-ын хамгийн сайн зургадугаар сарыг мэдээлэхдээ баяртай байна. Манай орлого дөрвөн улирал дараалан хоёр оронтой тоогоор өслөө. Гуравдугаар улирлын дүн iPhone, үйлчилгээ ба зүүдэг хэрэгслийн сайн борлуулалтаас шалтгаалсан. Бид манай үйлчилгээ ба бүтээгдэхүүний багцад сэтгэл хангалуун байна” хэмээн мэдэгджээ. Apple-ын зүүдэг хэрэгсэл Apple Watch ба AirPods-ын орлого энэ улиралд 60 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн дөрвөн улиралд 10 тэрбумын орлого оруулсны ноён Маестри мэдээлэв. тэрбээр “Энэ ангиллын бүтээгдэхүүн гурван жилийн өмнө үнэн хэрэгтээ байгаагүй” гэсэн юм. Өнгөрсөн улиралд Apple хувьцаа эзэмшигчдэдээ 25 тэрбум ам.доллар хуваарилсан. Улмаар буцаан худалдан авалтад 20 тэрбумыг зарцуулснаар бэлэн мөнгөний хэмжээ зургадугаар сарын сүүл гэхэд 129 тэрбум ам.доллар болж багассан байна. iPhone-ы борлуулалт ийнхүү өссөн нь Америкийн компанийн эртний өрсөлдөгч болох Өмнөд Солонгосын Samsung-ийн орлого сүүлийн хоёр жилд анх удаа буурснаас эрс ялгаатай үр дүн боллоо.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-08-02

IPHONE – X … ГЭЖ БАЙХАД ПРИЧЁМ ТУТ ПУТИН , ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ , ТЭГВЭЛ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ USA – ын ХУДАЛДААНЫ ХОРИГООС ХАМААРАХГҮЙ ӨСӨӨД БАЙГААГ ХЭЛЭХ ГЭЭД ЯДААД БАЙГАА ЮМУУ . . . – ИДИОТ . . ,

Avatar

Oyutan 2018-08-02 66.181.177.123

Mongol haan baina?

Avatar

Зочин 2018-08-02 64.119.16.46

iphone bol Putiny orosyn ediin zasgiin 70%-tai tentsdeg company, erdoo gants l gar utas, tablet uildverlegch ghed bas l sain uzuulelt l dee. Orosyn ediin zasgiin 80 huvi ni gazraas belen olgidoh tos, baigaliin hiin orlogoos burddeg yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж