Усанд автсан байр, усанд “урссан” зам | News.MN

Усанд автсан байр, усанд “урссан” зам

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Усанд автсан байр, усанд “урссан” зам

Усанд автсан байр, усанд “урссан” зам

Энэ зуны бороо монголчуудын тавьсан зам, барьсан барилгын чанарт дүн тавилаа.

Зөвхөн усанд “урссан” зам долдугаар сарын 19-ний байдлаар 116 км-т хүрсэн бол түүнээс хойш орсон бороонд Өмнөговь, Говь-Алтай зэрэг хэд, хэдэн аймагт хатуу хучилттай зам эвдрэв.

Улаанбаатар хотын хэмжээнд Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлөөс гадна  Туул гол дагуу баригдсан 10 гаруй барилга усанд автаж, онцгойгийнхныг түргэн авахуулсан. Гэвч одоо хэр нь зарим орон сууцны усыг соруулаад ч хүчирсэнгүй. Тодруулбал, нийслэлийн 15-р сургуулийн ойролцоох UB TOWN хотхоны 56 В байрыг усны ундарга дээр барьсан тул ус соруулах ажил дэмий хүч шавхсан ажил болж хувирч байна.

Уг нь Туул голын ай сав дагуу барилга барих нь үерт автах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар ирсэн ч хууль зөрчсөний харгайгаар хэдэн тэрбумын хөрөнгө зарж босгосон орон сууцууд өнөөдөр үнэ цэнээ алдаж байна.

Усанд автсан зарим байрны үнийг сонирхвол хамгийн багадаа 1м2-ыг нь 2 сая төгрөгөөр  худалджээ. Тодруулж хэлбэл, нэг өрөө орон сууц хамгийн багадаа 70 орчим сая төгрөгийн үнэд хүрсэн бол гурван өрөө 60 м2 байр 120 сая төгрөгөөр борлуулагдсан гэсэн үг юм.

Гэтэл одоо энэ байраа заръя гэхэд худалдан авах хүн олдохгүй.  Үнийг нь хэд дахин буулгасан ч тоож орох хүн байхгүй.  Хэн өвдгөөр татсан устай байранд амьдрахыг хүсэх вэ дээ. Үндсэндээ  насгүй барилга гэж тодорхойлж болно.  Хэрвээ усны ундарга нь татрахгүй байсаар өвөлтэй золговол байшингийн суурь тэс хөлдөнө. Хавар газар гэсэхэд барилга цуурах эрсдэлтэй. Харин ийм барилга барьсан нөхдүүдийн нойр яаж хүрч, хүний нүүр хардаг юм бол доо.

Уг нь Туул голын ай сав дагуу барилга барьж байж, бүхий л эрсдлийг тооцож, шийдэл олсон байх ёстой.  Голын дагуу байтугай далай дээр хэдэн зуун давхар барилга барьж, бүтээн байгуулалтыг цогцлоож байгааг дэлхийгээс бид харж буй.

Монголын барилгын компанид  тэрхүү технологийн дэвшил нь нэвтрээгүй байж болох ч чадлаа мэдээд ядаж л голын ай сав дагуу барилга бариагүй бол өнөөдөр энэ олон иргэдийг хохироох байсан гэж үү.

Үүнээс гадна барилга чанартай юу, үгүй юу гэдгийг улсын комисс тогтоодог.  Барилгын ажил гүйцэтгэх шатанд салбарын яамнаас нь гадна Мэргэжлийн хяналт давхар хяналт тавих ёстой. Яам, агентлагуудад өнөөдөр 100, 100 хүн ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаа нь ийм л учиртай. Харамсалтай нь, тэд ажлаа яаж хийж, ямар барилгад эрх олгосон бэ гэдгийг бас харж болохоор. Гэтэл өнөөдөр тэд уснаас хуурай гарахыг оролдсон тайлбар л хийж сууна. Жишээ татвал,  Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг яагаад улсын комисс хүлээн авав гэсэн асуултад  Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж өргөтгөл усанд автсан” гэдэг хариулт өгч суух жишээний.  Гэтэл Хавдарын өргөтгөлийн чанарыг шалгасан бороо нь яг үнэндээ байгалийн давагдашгүй хүчин зүйл гэсэн ангилалд орохгүй.  

Зам тээврийн яамныхан мөн л борооноос болж авто зам эвдэрсэн тухай улиг болтол ярьж, мөнгө нэхэж сууна.

Авто замууд Нарны зам шиг чанартай баригдсан бол бороонд урсах байсан уу. Нарны зам баригдсанаас хойш 20 жил боллоо. Энэ хугацаанд нэг ч урсгал засвар шаардсангүй. Дээрх хугацаанд Улаанбаатарт хэд, хэдэн удаа үер бууж, ширүүн бороо орсон ч эвдрээгүй. Гэтэл түүнээс хойш баригдсан авто замууд хэдэн удаа эвдэрч, засвар хийлгэв. Авто замын компаниудыг ‘тэжээж’ байхын тулд хэргээр нэг, хоёрхон жилийн настай авто зам барьдаг юм биш байгаа гэх хар төрмөөр. Өнгөрсөн жил ашиглалтад орсон замд дараа жил нь ёс юм шиг заавал засвар хийдэг. 

Авто зам барихын тулд Засгийн газар улс орнуудаас зээл авдаг. Гэтэл зээлээ төлж ч дуусаагүй, баригдсан зам нь ашиглалтад ороод удаагүй байхад ширүүхэн борооноор урсаад байвал энэ улс яаж сумаа аймагтай нь хатуу хучилттай замаар холбох вэ дээ. Аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хэдэн зам дээрээ нөхөөс тавьсаар таарна шүү дээ.

Одооноос авто замын компаниуд зам тавина гэж халтуурддаг, улсын комисс нь хүлээж авч оромддогоо зогсоо. Зам баривал барьсан шиг барьж, чадахгүй бол шороогоор нь байлга. Барилга ч ялгаа байхгүй. Барьсан шиг барь. Хууль зөрчиж, газар олгодог мафижсан тогтолцоог ч зогсоо. 

 

Г.ХОРОЛ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-02 66.181.184.40

Соц нийгмийн үед хотын ирээдүйн хот төлөвлөлтөндөө төв талбайгаас чанх урагшаа огт барилаггүй шууд Зайсангийн ам харагдаж байхаар төлөвлөж байсан юм тэдэнд нэг бодол байсан байна. залуус минь худлаа гэвэл ахмад архитекторуудаас асуугаарай л даа

Avatar

Зочин 2018-08-02 66.181.184.40

Нэмж хэлэхэд тэр хооронд соёл амралтын спортын цогцолборуудыг л барьж эхлэж байсан юм даг.

Avatar

Зочин 2018-08-02 66.181.184.40

Мөнгө бодож барьсан компани ,,Өнгө бодож худалдаж авсан хүн хоёр хэн хэн нь буруутай Усны ундаргатай газаг, гэдгийг мэдмээр юмаа Хотынхоо байгалын нөхцлийг судлаагүй хотын иргэн гэж байх уу

Avatar

Zochin 2018-08-02 27.123.212.142

Estoi unen .Bolj bgaa yum neg ch alga daa.☹️☹️

Avatar

Зочин 2018-08-02 202.21.106.121

manaihan nasaaraa zutgej baij bair avch bgaa bizdee. odoo bair avah humuus ni sain hyanuur baitsgaa

Avatar

Зочин 2018-08-02 146.115.171.17

Nahisan mungu hiine geed algaa ureed suuj bga bh da

Avatar

Зочин 2018-08-02 66.181.177.113

Барьсан барилгын компаниудыг нь эрхийг цуцлах хэрэгтэй! Пума гэж унэхээр дампуу компани байна! Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэж ажлаа хийдэггуй нехдууд байдаг, татан буулгавал таарна.

Avatar

Зочин 2018-08-02 66.181.186.200

Замын салбар чинь улс төрийнхний мөнгө хийдэг газар болоод удаж байна. Салбарын удирдлагууд ч гэсэн түүнд гар хөл болдог. Хийгээгүй ажилд гүйцэтгэл гаргадаг, зураг төсвийн дагуу хийдэггүй, хяналт бол бүр ч алга. Ийм байхад яаж чанартай зам барьж, урт настай байх вэ? Замын салбарыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна.

Avatar

saraa 2018-08-02 66.181.182.106

ene zamiig barisan, bas huleej absan humuus gej bgaa snuu dee, tednees hariutslaga tootsoj ebdrelee zasuulah heregtei

Avatar

Зочин 2018-08-02 202.9.42.3

Sain bna.tuul gol dagasan nuguu vnetei geed bgaa hothonuud bvgd vneguidej nurj unah tsag n boljee huurhii.baigali tsaanaasaa hiih ajlaa hiij bnaaa

Avatar

Зочин 2018-08-02 45.117.35.15

66 оны үерийг санаж явах хэрэгтэй. Ус халивал Туулын дагуу бүх барилга хэрэггүй л болно. Мянган далан хэрэг болохгүй дээ

Avatar

Зочин 2018-08-02 202.179.27.7

барилга орон сууцныхан нэрийг нь дурьдахгүй байвал дээрсэн

Avatar

Харин ч дурьдах ёстой 2018-08-02 202.131.225.197

Эхний хохирогчоороо л дууссан нь дээр биздээ. Дахин өөр өөр хүнийг хохироох гээд байх хэрэггүй шдээ

Avatar

Зочин 2018-08-02 202.9.40.70

тийм шүү , эхний хохирогчоороо дууссан нь дээр

Avatar

баталгаа 2018-08-02 202.9.47.177

замын ажил дээр технологи сайжруулах судалгаа энэ тэр байдаг юм бол уу, мөн ийм ажлыг хийлгэхдээ мөнгийг нь дундаас нь цавчихгүй өгчихөөд дараа 20-30 жилийн баталгаа гаргуулж баймаар юм

Avatar

Зочин 2018-08-02 66.181.176.175

Нарны замыг Энхсайханы засгийн үед хийсэн санагдаж байна Одоо энэ хүнийг элчин хийлгэхгүй гээд элдвээр дуудаад ажилгүй байлгаж байгаа Манай эрх мэдэлтнүүд хүндээ яаж ханддагийн нэг жишээ ман үү.

Avatar

зочин 2018-08-02 202.9.47.177

хөрсний шинжилгээ сайн хийдэггүй, мэргэжлийн байгууллагууд нь хээл хахуульд идэгдсэн, барьж байгаа хүмүүс нь тэнэг толгой муутай, авч байгаа нь амгалан тэнэг зэргээс шалтгаалж дээ. одоо яая гэх вэ

Avatar

зочин 2018-08-02 203.91.115.42

одоо Туул гол Дунд голын урсгал дээр барилга байшин барих зөвшөөрөл өгсөнийг цуцлах уу эсхүл бариулчихаад дараа нь бас л гоншигдоод сууцгааж байх уу Нийслэлийн удирдлагууд аа

Avatar

Зочин 2018-08-02 203.91.118.180

энэ байр замыг хүлээж авсан тэр улсын коммист нь хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Dandar 2018-08-02 202.131.225.150

2 guur davchihval bayand tootsogdono gj bodood bair avsan humuus hohino ee. Odoo yay gehev. Zaisan ch yalgaagui utaatai l bdag boltsii shde

Avatar

Зочин 2018-08-02 122.201.21.197

МХЕГ авто замын авилгач ямарч мэдлэг боловсролгүй нөхдүүдийг сайн шалгах хэрэгтэй. Хятадуудаар хэзээ ч зам бариулж болохгүй , манай компанууд япончуудтай хамтарч зам гүүр барих хэрэгтэй.

Avatar

зочин 2018-08-02 103.229.121.86

Монголчуудаа нэг зүйлийг сайн ойлго доо сэтгэлгүй хийсэн ямар ч зүйл араасаа заавал сүүл дагуулдаг жамтай.Энэ байдалдаа дүгнэлт хийгээд өнөөдрөөс ухаарч сэхээрээч. Танд л хэрэгтэй.

Avatar

Arail... 2018-08-02

Nodnin tavisan Tolgoitiin zam mash muu.. olon hagaraliig zasaad yavj baisan.. iim zam huleej avsan zamiin hyanaltiinhand hariutslaga tootsmoor yum..

Avatar

Зочин 2018-08-02 202.21.106.121

tolgoitiin zamaar hund daatsiin mashinuud yavdag bolohoor amarhan evdereed baidag um.

Avatar

Зочин 2018-08-02 202.9.40.70

ЯМАР КОМПАНИ ХЭДЭН ОНД БАРЬСАН ХЭН ГЭГЧ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАРИУЛСАН ХЭН ГЭГЧ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВСАН ХАА ХААНА БАЙРЛАДАГ ЯМАР НЭРТЭЙ ХОТХОН ГЭДГИЙ НЬ ОЛОН НИЙТЭД ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА ӨНӨӨДӨР ДАХИАД БОРОО ОРЖ ЭХЭЛЛЭЭ !!!

Avatar

Зочин 2018-08-02 64.119.18.95

Zam barih mafia sain ajillaj bna. Chanargvi zam barina, ter ni tun udalgvi evderne, zasvar hiih mun tusuvlugdunu. Tvvn deer ni ajillana, munhiin business.

Avatar

Зочин 2018-08-02 122.201.31.104

Gol tolgoilogch ni orkuudiin buus janhuu sh de!!!

Avatar

Зочин 2018-08-02 66.181.186.39

УСАН ТОЛГОЙТ МОНГОЛЧУУД

Avatar

zochin 2018-08-02 202.179.24.71

buch um n bolj ogochgui dandaa ersdel auul ,uur buchimdal boloodol baichiin ene Mongol uls chin uu bolood bna,,ezen gej bnuu

Avatar

Irgen 2018-08-02 202.55.182.131

Barilgiig ni barimttai yariach ee. Hudlaa hov jiv bicheed yamar hereg bna. Ene chini setguul zui mon yum uu?????????

Avatar

Irgen-d 2018-08-02 202.21.112.37

Yamar barimt shaardaad bgaam be? Nudee neej har zurgiig ni oruulsan bna. **-uu chi kkkk.

Avatar

g 2018-08-02

gazriin naimaanii gai zovshoorson barisan hoeuland n hamaatai

Avatar

Зочин 2018-08-02 150.129.140.242

ТУУЛ ОРЧИМЫН БАЙРНЫ ХҮМҮҮС УС ГООЖООГҮЙ Ч ГЭСЭН ГАРААШ ХЭР ИХ ЧИЙГТЭЙ БОЛЖ ВЭ ГЭДГИЙГ САЙН АНХААРЧ БАЙХ ЦЭВЭР УСНЫ ХҮЙТЭН УСНЫ ШУГАМ ХЭР ХӨЛӨРЧ БНА ГАДНА ТАЛААРАА ТОМ ТОМ УСАН ДУСАЛ ТОГТОЖ УУ ГЭДЭГИЙГ САЙН АНЗААР !!!

Avatar

иргэн 2018-08-02 64.119.18.198

Хан-уулын 15 хороо Энхтайвны гүүрний зүүн урд тал нуур үүсээд хэдэн жил боллоо. Мак туэр барихаар газар аваад усны ундрага таарч жил бүр соруулж байснаа одоо хэн ч анхаарахаа больж, үер усны аюул болвол хэн хариуцлага хүлээх вэ? Газар олгосноороо хотын дарга уу?

Avatar

Зочин 2018-08-02 202.9.40.70

Номтойбаяр энэ ухсан нүхээ буцааж булаачээ. Хичнээн жил болов доо. Эсвэл хамгаалалт хийж нуур болго. Арай дэндлээ. Н

Avatar

5 ЖИЛ БОЛЛОО 2018-08-02 202.9.40.70

Наад байрынх нь доогуур ус нэвчээд цууралт өгч эхлээд байна. ХОТЫН ЗАХИРГАА ЭНЭ НУУРЫНХАА УЧРЫГ ОЛ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж