Эрх баригчдын Турктэй холбоотой гүйлгээг шалгая | News.MN

Эрх баригчдын Турктэй холбоотой гүйлгээг шалгая

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын Турктэй холбоотой гүйлгээг шалгая

Эрх баригчдын Турктэй холбоотой гүйлгээг шалгая

-Акчайг хулгайлсан ч, тусалсан ч “бяцхан рецедив”-үүдийн бус төрийн эрх баригчдын зиндааны хэрэг-

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад харилцааны яам Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан асуудлаар тайлбар хийх, байр сууриа илэрхийлэх боломжгүй” гэсэн нь эргэлзээ төрүүлээд байна.

Вэйсел Акчайг хулгайлах шахсан үйл явдал гарсан 2018 оны долдугаар сарын 27-ны орой Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр “Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар эх орондоо яаралтай буцахаар нислээ, яг одоо” хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн. Тэрбээр “Онц байдал үүссэн тул яалтай вэ” хэмээн тайлбарлан жиргэсэн нь анхаарал татсан юм. Тэгэхээр “түргэн авахуулжээ”.

Түүнээс хойш зургаа хоног өнгөрөхөд энэ талаар “шалгаж байна” гэхээс өөрөөр Монголын төрд дуугарах “мэдэлтэй” хүн гарсангүй. Үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Монгол дахь Туркийн Элчин сайдын яам, Туркийн Гадаад харилцааны яам руу ноот бичиг илгээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахыг завдсан хэрэгт тайлбар нэхсэн байна. Хийж чадах эхний алхам нь энэ байсан биз. Гэсэн ч Туркийн Гадаад хэргийн яам үүнд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгджээ.

Ж.Бямбадоржийн ярианаас баахан факт олдоно

Монгол Улсын Хүний эрхийн төлөө үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Би эхлээд энэ асуудлыг өмнөх асуудлуудтай сэжиглэж манайхны хийж байгаа асуудал биш байгаа даа гэж ойлгосон. Яагаад гэхээр Туркийн иргэдийн буюу Монгол сургуульд ажиллаж байсан иргэдийн асуудал хүнд байгаа. Ганц энэ Акчайн асуудал биш олон хүний асуудал хүнд байгаа. Тэр хүнд байгаа асуудлуудаас нэлээд хүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон байсан. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа гэдэг үндэслэлээр БНТУ-ын прокурорын газраас манай прокурорын газарт санал тавиад тэдгээр иргэдийн хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн байсан. Бид энд зөвлөмж бичиж шийдүүлсэн. Манай прокурорын байгууллага энэ үйл ажиллагаанд зөв хандаж, хилийн хоригийн асуудлыг цуцалсан. Гэхдээ хоёр орны харилцаа сайжирч байгаа нэрийн дор төрийн байгууллагууд хоорондоо үйл ажиллагаа хийж байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрсөн учраас нэлээд жаахан бухимдангуй хандсан” гэж ярьжээ.

Ж.Бямбадорж гэж хэнсэн билээ. Ямар зиндааны хуульч билээ, юу эсийг үзэж тууллаа гээд бодохоор “Манайханд” учир бий гэх таамаглал бүүр түүр лавшраад байгаа биз.

Тэрбээр уг ярилцлагадаа “Манай Гадаад харилцааны яам, прокурор, цагдаа харин ч энэ хүний эрхийг хамгаалахын тулд бүх механизмаараа ажиллаж өнөөдөр Монголын нэр хүндийг олон улсын тавцанд авч үлдлээ” гэсэн байдаг. Эндээс “Акчайг авч үлдсэн нь зөвдсөн ч, буруудсан ч дээрх байгууллагууд холбоотой юм байна” гэж харагдав.

Харин зөвдөж чадах нь уу, үгүй юу. Яагаад Хүний эрхийн үндэсний комисст хандсан туркууд, турк багш нар  “Буцаад очвол бүгдээрээ шоронд орно. Тиймээс бидэнд Турк руу очих ямар ч боломж байхгүй. Ямар нэгэн байдлаар өөр оронд очих ёстой. Гэтэл бидэнд хилийн хориг тавиад байна” гэдэг асуудлаар гомдол гаргаж байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

ФЕТО-г “таньдаг” эсэхээ эрх баригчид өчих ёстой

Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксойгийн хариултад “ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсан террорист бүтэц юм. Бид уг террорист байгууллагатай холбоотой Турк Улсын болгоомжлол болон цаашид гарч болох үр дагавар, хүлээлтийг Монголын талын эрх баригчидтай байнга хуваалцсаар ирсэн билээ” гэсэн нь сонин байгаа биз. Монголын эрх баригчид улс оронд нь террорист байгууллага үйл ажиллагаа явуулдгийг мэдэж байжээ. Энэ талаар Туркийн Гадаад хэргийн яамтай хамтран ажилласаар ирсэн гэдэг нь Эрдоганы Засгийн газартай гэсэн үг. Гэхдээ хувь улстөрч бүрээр бус Монголын төрийг төлөөлж ажилласан үе үеийн эрх баригчид гэдэг утга агуулга илүү тохиромжтой байх. Ямартай ч Турк улс дээрх хэрэг явдлыг “хүн хулгайлах ажиллагаа” гэж нэрийдэж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.

Мөн “Турк Улс нь бусад улсын дотоодын аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хөндлөнгөөс оролцдог улс биш” гэсэн хэрнээ Туркийн Гадаад хэргийн яам Анкара дахь Монгол Улсын Элчин сайдыг дуудаж уулзсан бөгөөд Турк Улс өөрийн байр сууриа илэрхийлж, Монголын талын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байна. Хандлагыг эсэргүүцсэн юм байна. Харин үйлдлийг эсэргүүцсэн үү.  “ФЕТО террорист байгууллага болон түүний Монгол дахь тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг Монголын эрх баригчид авна гэдэгт найдаж байна” гэсэн нь ямар хэмжээний үр дагавартай хүлээлт вэ гэдэг сонин.

Дашрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны хоёрдугаар сард анх удаа Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярихдаа “Турк улсыг стратегийн түнш, НАТО-гийн холбоотны хувиар дэмжинэ гэдгээ илэрхийлсний сацуу “Лалын улс”-тай тэмцэхэд Туркийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа дахин мэдэгдсэн” байдаг.

Хамгийн сүүлийн “Турк, АНУ-ын харилцаатай холбоотой мэдээ” гэвэл зургаа хоногийн өмнө буюу Акчайг хулгайлахаар завдсан тэр өдөр Д.Трамп “Америк номлогчийг /Туркэд христийн номлогч хийж байсан америк иргэнийг Турк баривчлаад байгаа.ред/  суллахгүй бол Туркэд өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Энэ сүрдүүлэг нь НАТО-гийн холбоотон хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр “Туркийн Гадаад хэргийн сайд болон Хууль зүйн сайд нарт хориг тавьж байгаагаа мэдэгдэж өмчийн эрхийг нь блоклох, америк иргэнийг тэдэнтэй холбоо тогтоохыг хориглож байгаагаа мэдэгдсэн.

Хэрэв Туркийн эрх баригчидтай “хэт гүнзгий” хамтарч ажиллавал ийм хориг хэнийг ч хүлээж байж мэднэ. Монгол Улс хүн хулгайлах гэж байхад зогсоолоо гэх мэдээлэл олон улсад ч, дотоодод ч баяр баясал авчраад “ханачихлаа”. Харин яагаад “тормоз” авав. Яагаад Гадаад харилцааны сайд маань баяртай мэдэгдэл зоригтойгоор хийж “болохгүй” байна вэ. Хэрэв Монгол Улс “Хүн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үү. Терроризмтой тэмцэх үү” гэдэг дээр гацчихаад байгаа бол ШХАБ-д элсэх эсэх тухайгаа дахин нэг бодож үзэхэд гэмгүй болов уу.

Яг зэрэгцээд Трамп номлогчоо өмөөрч хориг зарлав

Одоо хууль хяналтын холбогдох байгууллагаас “хулгайлагдах гэж байгаад аврагдсан” этгээд чухам хэн болохыг тогтоох ёстой болж байна. Үүнийг тогтоосноор дээрх хэрэг явдалтай холбоотойгоор хилийн хориг тавин шалгаж буй Туркийн ЭСЯ-нд ажилладаг гурван монгол иргэний асуудал тодорхой болно. Цаашилбал Турк дэх монгол иргэд, дипломат ажилтнуудаа хамгаалах болон хамгийн гол нь хайрлаж хамгаалсан турк сургуулиуд маань Турк улсад хамаагүй нь үнэн эсэх, Туркийн Гадаад хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэн ФЕТО байгууллагыг илрүүлэх нь чухал биш гэж үү. Бүр лавшруулбал энэ хэрэгт дугаар хорооны иргэн, эсвэл “бяцхан рецедив”-үүд бус төрийн эрх баригчдын зиндааны хэрэг учраас тэдний Турк улстай холбоотой данс хараа, сэжигтэй гүйлгээ сэлтийг шалгаж байж хэн хамаатай, хэн хамааралгүйг тогтоохгүй бол хавтгайрсан хардлагаар “улс төр хийнэ” гэгч нь болох вий. 

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-08-02 49.0.152.66

zasss odoo ene demii yumaa yarihaa boli hiih manai zugees hiih yumaa hiisen bizdee

Avatar

Зочин 2018-08-02 202.72.245.203

МАНАЙ ТОРОЛХИЙН ТЭН ЭГ МАН ГУУДУУ ДАРГАНЦАРУУД ЮУ Ч ХИЙЖ ЧАДНА ШУУЗАЙЛУУЛЬЯ ГЭХЭЭР ХАРАНХУЙ ИРГЭД НЬ ХАТСАН БООРЦОГ АВААД ДАХИАД Л СОНГОЧИХ ЮМ ДАА

Avatar

Зочин 2018-08-02 202.9.44.65

Лалын [Хориотой Үг] яана уу хэнд хамаатай гэр дотор чинь хүүхэд алга болоод байна лалруудаа тэрийг ярихгүй байж төрийн бөөсүүд гадны хулгайчид ямар их санаа тавьдаг юм бэ

Avatar

Zochin 2018-08-02

Setguulch man mash zuv y bichsen bna. Manai turiin 3 tom inistitut yamar ih avilgajisan be geddig haruullaa. Harin S.Erdene. Bold gishuun hoyor shudarga bsn shuu.

Avatar

zochin 2018-08-02 49.0.152.66

boltugai

Avatar

зочин 2018-08-02 73.231.6.21

З.Энхболд Туркийн ерөнхийлөгчтэй саяхан уулзахдаа энэ талаар туслана, та нар өөрсдөө очоод ав гэж баахан бүлтэрч санхүүжилт авсан юм биш биз дээ, манай улс төрчид яаж ч мэднэ шүү:

Avatar

Odno 2018-08-02 174.235.16.108

Turkuud gj hog shaarnud shu hol yvtsgagarai

Avatar

Зочин 2018-08-02 202.9.42.13

Юун олон юм ярьдаг юм, нэг л юм аа яриач

Avatar

Зочин 2018-08-02 66.181.191.84

Туркуудын буруу. Fac you Turkish Erdhan

Avatar

Tor 2018-08-02 24.46.102.95

Mongoliin tor,kgb gadnaas Enhbatiig hulgailan helmegduulj alsan shuudee,bid martaagui,ter bol 1937 ,19448,1960,1970,1980,1990 eed on bish sayhan bolson…shivshig

Avatar

Ama 2018-08-02 24.46.102.95

Manai tor,arduud uund oroltsoh ysgui,tednees zai barij,ajiglasan ni deer,ooriin uls,tusgaar togtnol,ooriin shashin,undessnii ayulgui b.daa anhaar

Avatar

Зочин 2018-08-02 194.230.155.201

MAN iin hun hulgailj zardag p**a nariin guilgeeg shalgaachee ATG. Turkees mungiig ni avchihaad hunee ogch chadahgui balarch bnaa

Avatar

ш****г баабар үх 2018-08-02 203.91.115.37

одоо наад сэдвээ боль үхэр ардчилсан гэх хиртэй монголчууд аа? шар туркийн төлөө хар монголчууд .. ха ха ха.

Avatar

Зочин 2018-08-02 194.230.155.201

chi hulgailsan p**a nariin neguu. Uhlee yu aisandaa

Avatar

Зочин 2018-08-02 202.131.245.243

Франц улсын нутаг дэвсгэрээс мал битгий хэл, хүн ч хулгай хийх эрхтэй монголчууд шүү дээ.

Avatar

Боль 2018-08-02 2.136.17.240

Юу нь ч олон юм бичдийм.одоо НААД ХҮНЭЭ тайван амгалан байлгаачэээ.болнооо

Avatar

Зочин 2018-08-02 202.179.27.29

Манай эрх баригчид Туркийг муричихсан юм биш үү? Эхлээд өгнө гэж байснаа авах гээд ирэнгүүт новширч нтр. Тийм л дүр зураг харагдсан шүү. Анхнаасаа өгөхгүй гэсэн бол тэд ирэх ч үгүй байсан. Хулгайлахаар ирсэн бол мэдэгдэхгүй хийнэ.

Avatar

Зочин 2018-08-02 202.179.27.29

Туркууд манай төрийн "хандлагыг" эсэргүүцэж байна гэдэг нь тэр. Хэлсэн ярьсанаасаа "буцсан" хандлагыг дурдсан хэрэг.

Avatar

зочин 2018-08-02 202.21.106.149

Манайхан бариад өгөх гэж байгаа юм шиг хандлагатай байж.Тэгээд онгоцоо явуулсан чинь хүний эрх ярьж,хүн хулгайлах гэж байна гэж дэлхийгээр нэг зарлаад Туркийг эвгүй байдалд оруулчихаж. Тэгээд бантаад дуугарч ч чадахгүй байна ш дээ.

Avatar

Зочин 2018-08-02 194.230.155.146

ATG Turktei hiisen huilgeeg shalgaachee! Ajilaa hiigeech!!!

Avatar

mgl 2018-08-02 202.9.42.7

За бүү мэд, гэхдээ манай эрх баригчид мөнгө өгнө гэвэл юу ч хийж мэднэ, тэд улс эх орноо бодно гэж байхгүй болсон улс. Хэрэв эрх баригчид хэрэгтэй юм хийдэг байсансан бол 3-хан сая хүнтэй ийм баян улсыг Саудын Араб эсвэл Күвейт болгох юун хэцүү гэж?

Avatar

Geezer 2018-08-02 66.181.161.71

Mungu ugvul b**s ch idehed belen Orgilmaa. Bichsen yum ni hog

Avatar

Зочин 2018-08-02 203.91.115.38

Зө зүйтэй байна. Энэ хүнийг энхийн цагаан тагтаа гэж бодохгүй байна. Манай эрх баригчид үүнтэй сүлбэлдсэн байхыг үгүйсгэхгүй.

Avatar

Зочин 2018-08-02 27.123.214.116

Үнэн дансыг нь шагах хэрэгтэй ямар нөхдүүдийг спонсорлож байгааг эхлээд илрүүлэн судлаж тодорхойлсоны дараа учир нь олдоно. Ойр дотно хамтран ажилладаг хүмүүсийн дансыг бас шалгах

Avatar

Зочин 2018-08-02 182.160.3.11

Энэ сэтгүүлч Туркээс айгаад гөлөгнөөд байгаа ГХ сайд ШХАБ – д элсчихвэл үүнээс ч илүү айж гөлөгнөнө гэж хэлжээ.

Avatar

Зочин 2018-08-02 27.123.214.116

ШХАБ-д элсэж болохгүй шүү Англи улс Еропын холбооноос гарсаны дараа холбоонд байхад ямар ч мэдэл байхгүй хязгаарлагдмал байсан гэж бичиж байсан түүнтэй адил болно. Одоо бид өөрсдийн эрх мэдлээр ажиллаж болох болсон гэсэн үүнийг сайн ойлгох хэрэгтэй ямар ч байсан болохгүй нь ойлгомжтой байна шүү.

Avatar

Зочин 2018-08-02 85.0.192.145

ATG buh guilgeeg shalgaachee

Avatar

Зочин 2018-08-02 85.0.192.145

Mash zuv sanaag gargaj tavisan bna. Manai erh barihchidiin Turktei hiisen tohiroo bsan. Zarim bur shees aldaad ehellee. Buh guilgeeg ATG shalgah yostoi

Avatar

Зочин 2018-08-02 122.201.22.208

news.mn -д хамгийн чадваргүй сэтгүүлчид ажилладаг бололтой. Энэ сэдэв Оргилмаад арай хүнддэх сэдэв байна

Avatar

Зочин 2018-08-02 91.236.116.101

Үхсэний чинь офшор. Тэмээ гэхээр ямаа гэж солиорч байдаг. Наад Женко Зика 2 чинь Турк Эрдогантай их сүжирээд байсан. Наадуулаа шалгаач

Avatar

Зөвхөн Турктэй холбоотой гүйлкгээнүүдийг үү? 2018-08-02 202.179.24.123

Нөгөө оффшорууд тэгээд одоо хамаагүй болсон уу? Орос Женко 49 хоног өгсөн ингээд л дуусаа айн?

Avatar

Zochin 2018-08-02

Turkiin elchin saidyn yamnaas gardaggui Altai nertei tagnuul Sairan, Mongolyn musalmany holboony terguun Batyrbek naryn dans, uil ajillagaag n shalgah hetegtei

Avatar

Зочин 2018-08-02 43.250.125.252

Оргилмаа гэж сэтгүүлчинцэр яг юу хэлэх гэж байсан юм бол доо

Avatar

zochin 2018-08-02

Yamar ch utgagui tailbar be

Avatar

Зочин 2018-08-02 103.57.94.93

Солиорохоо болье. Монголыг бол барих битгий хэл алчихад тоодоггуй байж юун туркэд хайртай. Манай улс торчид тэжээж тэтгэдэг харийнхандаа сайн хун блох гэж. Энхбатвш хулгайлж ирэхэд энэ хуний эрх хамгаалагчид хаана байсан юм? Жижиг гадаадад хэн ч тоохгуй жужгээ болиоич . Турк нб иргэнээ мэддэг л юм байгаа биз

Avatar

Зочин 2018-08-02 66.181.189.145

чамайг үзэл бодлын чинь төлөө хулгайлж авчраад [Хориотой Үг] хийж шороонд булвал чи яах бол?

Avatar

Зочин 2018-08-02 103.57.94.93

Узэл бодолдоо унэнч юм бол туркэдээ очоод л байлдаж байна биз. Энд хэдэн тэнэг юмны толгой эргуулээд амиа хоохойлоход эр зориг орохгуй. Харин ах нь 1986 онд оорийнхоо узэл бодллын толоо ероо, шарын голын голыг дуусгасан хун. Юм ямар байдгийг гадарланаа

Avatar

Зочин 2018-08-02 66.181.189.145

Энэ асуудалтай холбогдуулаад манайд эрдоганы талаас т*******т ажиллагаа явуулж феторуу чихэх магадлал өндөр л байгаа юм байна. Манай зика женко нар ч мөнгө харчихвал найдваргүй улсууд шүү дээ

Avatar

Зочин 2018-08-02 202.131.245.243

Галзуу хүний согтуу тэмдэглэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж