А.Энхзулыг МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилов

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

А.Энхзулыг МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилов

А.Энхзулыг МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилов

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Хурлаар нөхөн сонгуулийн талаар ярилцсан бол мөн намынхаа Хэвлэл мэдээллийн албаны даргыг томилжээ. МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар А.Энхзул ажиллах болсон. Тэрбээр нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн.  Мөн 2000-2001 онд МУИС-ийн Лицэй сургууль, 2001-2006  онд МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль,  2004-2005  онд Сөүл хотын их сургуулийг дүүргэсэн. 2000-2010 онд ‘MN 25-р суваг’ телевизийн хөтлөгч, сэтгүүлч, 2016-2018 онд ‘Монголын телевизүүдийн холбоо’-ны гүйцэтгэх захирал, 2010-2018 онд ‘MN 25-р суваг’ телевизийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард эл албанд томилсон ч өчигдрийг хүртэл жинхлээгүй байсан юм. 

 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж