Үерт өртсөн газрыг халдваргүйжүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Үерт өртсөн газрыг халдваргүйжүүлэв

Үерт өртсөн газрыг халдваргүйжүүлэв

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт долдугаар сарын 17-нд орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн нөхцөл байдал үүссэн байна.

Үерийн улмаас хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл, өрх, албан байгууллагын нүхэн жорлон, бохирын цооног халин урсаж, зам талбайн хөрс орчныг ихээр бохирдуулжээ.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон үерийн улмаас бохирдсон гудамж талбай, голомтын бүсийг тогтоож, нийт 264836 м2 талбайд халдваргүйтгэлийг хийлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж