Турк Америк иргэнийг үргэлжлүүлэн хорихоор болов

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Турк Америк иргэнийг үргэлжлүүлэн хорихоор болов

Турк Америк иргэнийг үргэлжлүүлэн хорихоор болов

Туркт олон жил сүмийн пастор хийж байгаа Америк иргэнийг Туркийн хууль зүйн сайд болон дотоод хэргийн сайд нар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дараа АНУ-ын засгийн газраас Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Мөн АНУ-ын засгийн газраас НАТО-гын гишүүн орнуудад Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ.  

АНУ-ын Хойд Каролина мужаас гаралтай Туркт амьдардаг америк пастор Андрью Брунсоныг төрийн эргэлт хийхийг завдсан гэх Феттулла Гюлений террорист бүлгийн холбоотон хэмээн 2016 онд баривчлан хорьсон. Түүнээс хойш даруй 2 жил өнгөрсөн ч суллаагүй байгаа юм.

АНУ-ын засаг  захиргаа өнгөрсөн долоо хоногт Америкийн иргэнийг суллахгүй бол тус улсад эдийн засгийн том хориг арга хэмжээ авахыг анхааруулсан. Гэвч Режеп Эрдоган тэргүүтэй Туркийн засгийн газар шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, улсынхаа хууль дүрэмдээ захирагдана гэж мэдэгдсэн. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс хэлэхдээ “Андрью Брунсоныг ямар ч үндэслэл, нотолгоогүйгээр хорьж цагдаж байгаа нь шударга бус явдал. Бид түүнийг буруугүй гэдэгт итгэж байнa” гэжээ.

Андрью Брунсон нь Туркт эхнэр гурван хүүхдийн хамт олон жил суурьшин амьдарч байгаа юм. Тэрбээр Измирийн Амилуулалтын сүмийн пастор хийдэг аж.

Албаныхан түүнийг Курдын ажилчны нам болон Гюленист хөдөлгөөнд оролцсон, Феттулла Гюлений бүлэгтэй холбоотой ажилладаг хэмээн буруутгаад байгаа юм.

Брунсон энэ буруутгалыг эрс няцаасан бөгөөд Гюлентэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол холбооны шүүх түүнд 35 жилийн хорих ял ногдуулна гэж мэдэгдсэн. 

Брунсоныг өнгөрсөн зургадугаар сард эрүүл мэндийн шалтгаанаас болж түр хугацаанд гэрт нь аваачсан талаар эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж