МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдана. Хуралдаанаар гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хэлэлцэх юм. Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийхдээ “аймаг, сум, дүүргийн намын үүрээр дамжуулж баримт нотолгоотой мэдээллийг хүлээн авч, хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа “60 тэрбумын бичлэг”-ийг хийсэн Г.Доржзодов өчигдөр /2018.08.01/ МАН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Тэрбээр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ёс зүйн асуудлыг шүүн хэлэлцэж, МАН-ын нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгуулийн штабт ажиллахдаа дутуу хөлс авсан талаараа гомдолложээ.
Ийнхүү дуулианы эзэн Г.Доржзодов МАН дотор үүсээд байгаа 60 тэрбумын зодоонд дахин оролцож эхэллээ.
Т.НОМИН