Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Италийн АС Милан клуб Ювентус клубээс 30 настай Аргентин довтлогч Г.Игуайныг өөрийн болгож байна. Г.Игуайн өнөөдөр Милан хотод ирж эмчийн үзлэгт орох бөгөөд албан ёсоор танилцуулах юм байна. Аргентин довтлогч Г.Игуайн 2016 онд Наполи клубээс Ювентус клубтэй нэгдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 73 тоглолтонд оролцохдоо 40 гоолыг өөрийн нэр дээрээ бүтгүүлсэн.

Италийн Интер Милан клуб Испаний Атлетико Мадрид клубээс Хорват хамгаалагч Ш.Врсальког эхний жил зээлээр, дараагийн жилээс худалдаж авахаар тохиролцон эгнээндээ нэгтгээд байна. Хорват хамгаалагч Ш.Врсалько 2016 онд Атлетико Мадрид клубтэй нэгдэж байсан ч тогтмол гараанд гарч чадахгүй байсан.

Италийн Лацио клуб Испаний Севилья клубээс Аргентин довтлогч Ж.Корреаг өөрийн болгосон байна. Лацио клуб Аргентин залууг авахын тулд 16 сая евро зарцуулж 5 жилийн гэрээ байгуулжээ.

Английн Ливерпүүл хотын Эвертон клуб Испаний Барселона клубээс хамгаалагч 25 настай Франц залуу Л.Диньг авсан байна. Эвертон клуб Франц залуутай 5 жилийн гэрээ байгуулсан.

Испаний Атлетико Мадрид клуб Францын Монако клубээс хагас хамгаалагч Т.Лемарыг эгнээндээ нэгтгэжээ. Франц довтолгооны хагас хамгаалагч Т.Лемар 60 саяар ирсэн байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж