Английн шигшээ багийн дасгалжуулагч Г.Саутгейт гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Английн шигшээ багийн дасгалжуулагч Г.Саутгейт гэрээгээ сунгалаа

Английн шигшээ багийн дасгалжуулагч Г.Саутгейт гэрээгээ сунгалаа

Английн хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн сард ОХУ-д болж өндөрлөсөн ДАШТ-нд сүүлийн 28 жил үзүүлээгүй өндөр амжилт үзүүлж дөрөвдүгээр байранд шалгарсан. Энэ амжилтыг үзүүлэхэд гол ажлыг нугалсан хүн бол 47 настай дасгалжуулагч Г.Саутгейт юм.

Одоогоос хоёр жил орчмын өмнө Английн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож байсан Г.Саутгейт шигшээ багаа удирдан өндөр амжилт үзүүлж байгааг хөлбөмбөг сонирхогчид харж байна. Английн шигшээ багт зоригтой шинэчлэл хийж чадсан Г.Саутгейт ажлаа үргэлжлүүлэхээр болсон байна.

Энэ тухай Английн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал М.Гленн хэлсэн бөгөөд Г.Саутгейтыг 2022 он хүртэл үлдэнэ гэсэн байна. Г.Саутгейт 2016 оны 9 сард шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдохдоо 2020 он хүртэл 4 жилийн гэрээ байгуулж байсан бол ийнхүү дахин хоёр жилээр сунгалаа.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж