Олон Улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай боллоо | News.MN

Олон Улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Олон Улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай боллоо

Олон Улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай боллоо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад  нийцсэн байт харвааны талбайг байгуулж, ашиглалтад орууллаа.

Байт харвааны талбайг Монголын байт харвааны ерөнхийлөгч П.Цагааны санаачилгаар “360 градус” төслийн хүрээнд  800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж байгуулсан байна. Энэхүү талбайд 90 хүртэлх метр зайд 32 харваач зэрэг харвах боломжтой. Мөн дэлхийд хамгийн томд тооцогдох 27×13 хэмжээтэй олимпийн цагираг барьжээ. Энэ нь Монголын байт харвааны тамирчдаас олимпийн аварга төрөхийг бэлгэдсэн юм байна.

Олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай болсноор мэргэжлийн тамирчид гадаад руу явж бэлтгэл сургуулилт хийх шаардлагагүй Монголдоо хийх боломж бүрдэж байгаа юм. Мөн тус талбайд сонирхогчид сум тавьж, чөлөөт цагаа өнгөрөөж болно.

Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм.

Байт харвааны талбайг нээх ёслолын арга хэмжээ өчигдөр болсон.  Энэ үеэр Монголын Байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан “Та бид хамтдаа  58 жил хүлээсэн байнгын бэлтгэл сургууллалт хийх боломжтой, олон улсын стандарт нийцсэн байт харвааны талбайг 58 хоногийн дотор бүтээн босгож чадлаа. Мөн байт харвааны тамирчид, дасгалжуулагчид, тэдний гэр бүл, уг спортыг сонирхогч, дэмжигчдийн хандив, халуун сэтгэл, гар бие оролцоогоор энэ бүхнийг бүтээн байгуулж чадлаа. Та бүхэндээ талархал илэрхийлж байна” гэж хэлсэн юм.

Онцлоход, Монгол Улс 1971 онд байтын анхны дэлхийн аваргаа өлгийдөн авсан бол 2008 оны Бээжингийн паралимпээс алтан медаль хүртжээ. Байтын Д.Дэмбэрэл дэлхийн аварга болж байсан бол 2008 оны паралимпээс Д.Баатаржав алтан медаль хүртсэн байна.

Байтынхан бахархам түүх ихтэй тамирчид олон. Онцолбол, байтын Д.Дэмбэрэл 1971 онд Монголын анхны дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэж байсан билээ.

 

Р.ЦЭНД

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-02 202.21.106.122

[Хориотой Үг] Мурат явж байна…хаха

Avatar

yun ih svr duulian be.. 2018-08-02 202.131.225.197

yun svrtei yum be.gadaa zvgeer l neg tantsan hiigeed heden sambar bairuulsanii toloo ch dee…yamar asar tom barilga bariad obol zngui harbah talbai bish dee…

Avatar

zochin 2018-08-02 202.131.230.3

chi yu hiij buteej chadsan be Mongol ulsdaa?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж