Хөвсгөл Алтандуулга хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Хөвсгөл Алтандуулга хувьцаа гаргана

Хөвсгөл Алтандуулга хувьцаа гаргана

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтандуулга” хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөн мэргэжлийн тоглогчдод өчигдөр төслөө танилцуулжээ. Тус компани нь нийт хувьцааны 28 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож буй. Төвлөрүүлсэн хөрөнгөө газар тариалан болон гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, зээлийн эх үүсвэрийг бууруулах, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулах аж. “Хөвсгөл Алтандуулга”-ын андеррайтераар “Бумбат Алтай” үнэт цаасны компани ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг энэ сарын 8-наас эхэлж авах юм байна.

Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж