Лондон хот дахь АНУ-ын ЭСЯ дуудлага худалдаа зарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Лондон хот дахь АНУ-ын ЭСЯ дуудлага худалдаа зарлажээ

Лондон хот дахь АНУ-ын ЭСЯ дуудлага худалдаа зарлажээ

Их Британи улсын Лондон хот дахь АНУ-ын ЭСЯ шинэ байранд нүүж орж байгаатай холбоотойгоор дуудлага худалдаа зарлажээ.

Тус худалдаанд 12 ширхэгтэй нэг зуун баглаа ариун цэврийн цаас болон 11 жил албаны чиглэлээр унасан “Volvo S80” маркын автомашин,  ажиллах эсэх нь мэдэгдэхгүй хоёр дижитал камер зэргийг АНУ-ын ЭСЯ зарахаар онлайн дуудлага худалдаанд тавьжээ. Зарагдаж буй бараануудад ямар ч АНУ-ын албан ёсны эмблем болон үнэд хүрэх зүйл байхгүй аж. ЭСЯ-ны төлөөлөгчийн хэлснээр жил болгон уг дуудлага худалдааг зохион байгуулдаг бөгөөд ажилтнууд хэрэглэгдэхээ больсон эд зүйлсийг зарж, зардлаа нөхдөг болохыг ярьжээ.

Шинэ байрны ариун цэврийн өрөөнд эдгээр цааснууд таарахгүй болсон тул  зарж байна гэж ЭСЯ-ны төлөөлөгч тайлбарлажээ. Эдгээр ариун цэврийн цааснуудыг сав баглаа боодлоос нь задлаагүй шинээрээ байгаа гэжээ.

Ариун цэврийн цааснуудыг авахаар одоогийн байдлаар 30 хүн үнийн саналаа илгээгээд байна. Харин 11 жил албаны чиглэлд унасан Volvo S80 маркийн машиныг авахаар 34 худалдагч үнийн саналаа илгээжээ. 

АНУ-ын ЭСЯ-аас дуудлага худалдаанд тавьсан хамгийн “үнэтэй” зүйл нь дээрх авто машин аж. Мөн “Dyson” брэндийн таван тоос сорогч, 22 сандлыг тус дуудлага худалдаанд оруулжээ.

Дуудлага худалдаа наймдугаар сарын 8-н хүртэл үргэлжлэх аж.

Дашрамд сонирхуулахад, ганц АНУ-ын ЭСЯ дуудлага худалдаа зарладаггүй бөгөөд Лондон хотноо байдаг өөр олон улсын ЭСЯ-нууд дахин ашиглахгүй, хэрэглэхгүй болсон эд зүйлсээ дуудлага худалдаанд оруулж, зардлаа нөхдөг байна. Хуучин тавилга, компьютер, гар утас болон электрон бараануудыг сонирхсон хэн бүхэн дуудлага худалдаагаар авах боломжтой ажээ. 

Эх сурвалж: Fox News

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж