1 тэрбум долларын хөрөнгөтэй Худа Каттан | News.MN

1 тэрбум долларын хөрөнгөтэй Худа Каттан

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

1 тэрбум долларын хөрөнгөтэй Худа Каттан

1 тэрбум долларын хөрөнгөтэй Худа Каттан

Гоо сайхны хэмжүүр магадгүй хүн бүрт өөр өөрөөр ойлгогддог байх. Орчин үед гоо сайхны бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүр будгийн бүтээгдэхүүний зах зээл асар хүчтэйгээр хөгжиж эхэлсэн үед хэн ч хүссэнээрээ өөрчлөгдөхөд нүүр будгийн хэрэгсэл тусалдаг болсон цаг.

Тэгвэл Форбес сэтгүүл дэлхийн хамгийн баян, өөрийнхөө чадлаар амжилтад хүрч, Huda брендийг  дэлхий дахинд таниулж чадсан хүчирхэг бизнесмэн 60 эмэгтэйчүүдийн нэгээр Huda косметикийн үүсгэн байгуулагч Худа Каттаныг нэрлэснийг ‘Хүмүүс’ булангаараа танилцуулж байна.

Дөнгөж 34 настай бизнесмэн эмэгтэй Опра Винпри, Шерил Сандберг нартай  зэрэгцэхүйц хэмжээний орлого олж, гоо сайхны салбарт гялалзаж явна.

Худа Каттаны гэр бүл Иракаас гаралтай. Эцэг, эх нь түүнийг мэндлэхээс өмнө Америкт дүрвэж ирсэн аж. Тэрбээр 1983 онд АНУ-ын Оклахома хотод мэндэлжээ.

Гоо сайхны бүтээгдэхүүний брендээ нээхээс өмнө Худа Youtube сайтад хувийн нүүр будалт, арьсаа хэрхэн арчлах, үсээ хэрхэн янзлах гэх мэт гоо сайхантай холбоотой видео бичлэг хийдэг байжээ. Дараа нь мэйкап артист чиглэлээр ажиллаж эхэлсэн ба 2010 онд өөрийн хувийн вебсайт нээж гоо сайхантай холбоотой бүх л мэдээллийг эмэгтэйчүүдэд хүргэж эхэлсэн. Олон эмэгтэйчүүд түүний нүүр будалтын дараалал, хэв маягт дуртай болсон байна. Худагын мэйкапын гол хэв маяг бол тод нүдний будалт, гэрэлтүүлэгч, дэрвэгэр сормуус энэ бол жинхэнэ Араб лүүк буюу Араб будалт гэнэ.

Зүүн талаас Худа эгч дүүгийн хамт

Дараа нь нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж яагаад болохгүй гэж шийдэн 2013 онд эгч, дүү Мона, Аля нартайгаа  хамтарч хамгийн анх хиймэл сормуус худалдаалж эхэлжээ. Хиймэл сормуус, нүдний будалт гээд жинхэнэ эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж эхэлсэн. Урт, дэрвэгэр сормуус, нүдний тод будалтуудыг сурах гэх хүмүүс шуурч эхэлсэн гэхэд болно. Түүний хийж буй будалтууд нүдэнд илүү их ач холбогдол өгдөг нь анзаарагддаг. Ойрх дорнодын эмэгтэйчүүдийн хараа булаам нүд, хөмсгийг санагдуулам. Ингээд нүүр будалтын шинэ давалгаа бий болсон гэхэд болно.

Forbes сэтгүүлд бичигдсэнээр Huda косметикс компанийн цэвэр ашиг 550 сая ам.доллар, компанийн үнэлгээ 1 сая ам.доллароор үнэлэгдэж байна.

Худагын гоо сайхны хэмжүүр Жасмин гүнж

Худа Диснэйн гүнжүүдээс Аладины Жасмин гүнжид хамгийн дуртай гэнэ. Худа гоо сайхны хэмжүүрийг Жасмин гүнжээр тодорхойлдог байна. Урт, өтгөн хар үс, дэрвэгэр сормуус, хараа булаам нүд гол имиж. 

Мөн тэрбээр өөрийн Huda косметикс брендийг үүсгэн байгуулахаасаа өмнө Revlon-д ажилладаг байжээ.

Дараа нь хувийн бизнест хүчээ сорьсон. Энэ үед цахим хуудсаар дамжуулж бизнесээ өргөжүүлэх боломж байгааг анзаарчээ. Худа ‘Би нэг зүйлийг ойлгосон. Тэр нь юу вэ гэвэл миний зорилго мөнгө олох биш хүмүүст урам зориг өгч, нөлөөлөх  нь чухал юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Маш олон хүн намайг дуурайж, үлгэр жишээ авч байдаг. Тэдгээр хүмүүст сайн сайхнаар нөлөөлөх нь миний зорилго болж хувирсан’ гэжээ.

Huda cosmetics-ийг үүсгэн байгуулагч Худа Каттан нь Ойрх Дорнодын эмэгтэйчүүдийн хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдсэн. Тэрбээр инстаграмд 26.2 сая дагагчтай бол АНУ, Ойрх Дорнод, Ази даяар өөрийн сая сая хэрэглэгчтэй болжээ.

Дэлхий даяар нүүр будалтын влог хийж, блог хөтлөх үзэгдэл болоод гоо сайхан, нүүр будалттай холбоотой контентийг Youtube-д үздэг хүмүүсийн тоо 2010 онд 4 тэрбум байсан бол 2017 онд 104 тэрбум болж өссөн ажээ.

Huda бренд Ойрх дорнодын орнуудад илүү алдартай. Арабын нэгдсэн Эмират улс л гэхэд гоо сайхны болон нүүр будалтын бүтээгдэхүүний худалдан авалтаараа тэргүүүлдэг улсын нэг. Үүний дараа Кувейт, Израил, Саудын Араб улс ордог аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-01 202.179.24.201

монголоор дүүрэн хиймэл хүүхнүүд тэд өөрсдийгөө гоо сайхан Монголыг аварна гэчихжээ, хайран мөнгө, цаг хугацаа, Хөвгүүд хиймэл охидод хайр зарлахаа больсон гэнэ шүү

Avatar

уруул хамар лаг 2018-08-01 202.9.40.217

хиймэл

Avatar

Зочин 2018-08-01 150.129.140.218

хө. нэг нь энэ барааг шахах гэж л мэдээ захиалж дээ. химийн хор нүүрэндээ түрхэж сайхан болсон гэж өөрийгөө хуураад л хордоод л сайхан хүмүүс дээ.

Avatar

Зочин 2018-08-01 4.34.35.219

pk

Avatar

Зочин 2018-08-01 4.34.35.219

ob

Avatar

2018a/b/L 2018-08-01 4.34.35.219

21

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж