“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Дубай хотоор аялах батламжаа авлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Дубай хотоор аялах батламжаа авлаа

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Дубай хотоор аялах батламжаа авлаа

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялах эхний 5 тохирлын эзэд 07-р сарын 29-ний Баасан гаригт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.

Дубай хотоор аялах азтай харилцагчаар Улаанбаатар хотын харилцагч Э.Батсайхан, Ч.Шагдаржав, С.Баттунгалаг, Ж.Саруул, Людмила Демидас нар тус тус тодорч, батламжаа авлаа. Ийнхүү түүх соёл, хөгжил технологи хосолсон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялж, “Гайхамшигт аялал”-ыг бүтээх харилцагчиддаа баяр хүргэе.

Аяны хүрээнд харилцагчид ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны карт уншигч машин дээр болон гадаадад уншуулаад сар бүр нийт 300,000 төгрөгийн гүйлгээ тутамд 1 тохирлын эрх аван урамшуулалд оролцох эрхтэй болох юм.

Тус аян 08-р сарын 24-ний өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд дараагийн тохирлын эздийг 08-р сарын 26-ны Ням гаригт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.

Та аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.khanbank.com хаягт хандах эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.

Та тохирлын эрхтэй болсон эсэхээ мэдэхийг хүсвэл 131917 руу AYALAL гэсэн мессежийг илгээгээрэй.

Гайхамшигт аялал үргэлжилсээр…

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж