МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.08.01/ 16.00 цагт хуралдлаа. Хурлаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар ярилцсан байна. Хуралдаан маш товчхон болсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд МАН-ын Бага хурлыг зарлах нь зүйтэй гэж үзжээ. Тэд Бага хурлын товыг наймдугаар сарын 6-нд байвал тохиромжтой гэж үзжээ.