ОХУ-ын нутаг дэвсгэр дэх бүх вокзалын хуваарийг орон нутгийн цагаар бичих шийдвэрийг РЖД компани гаргажээ. Энэ наймдугаар сарын 1-нээс энэ шийдвэр хэрэгжиж байна.
Том вокзал төдийгүй жижиг өртөө хүртэл хуваариа орон нутгийн цагаар бичих юм. Мөн тасалбар дээрх хуваарийг орон нутгийн цагаар бичиж, Москвагийн цагаас хэлэн цагийн зөрүүтэй болохыг давхар тодотгон бичих ажээ.
Өмнө нь энэ хуваарийг Москвагийн цагаар бичдэг байжээ.
ОХУ 11 цагийн бүсэд хуваагддаг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ