“Ну, погоди!”-гийн чоно, туулай хоёр зоосонд мөнхрөв

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

“Ну, погоди!”-гийн чоно, туулай хоёр зоосонд мөнхрөв

“Ну, погоди!”-гийн чоно, туулай хоёр зоосонд мөнхрөв

Оросуудын үзэх дуртай “Ну погоди!” хүүхэлдэйн кино дэлгэцэнд гарсны 50 жилийн ойд зориулан ОХУ-ын Төв банк зоос гаргасан хэмээн цахим сайтандаа мэдээллээ.

Гурван рублийн мөнгөн зоос 3000 ширхэг, 25 рублийн жирийн зоосыг 450 мянган ширхэг хэвлэжээ. Мөн чоно, туулай хоёрыг өнгөтөөр дүрсэлсэн 25 рублийн жирийн зоос 50 мянган ширхгийг гаргажээ.

Зоосны нэг талд чоно, туулай хоёрын мөсөн дээр бүжиглэж байгаа дүрсийг харуулж, дээр нь “Ну, погоди!” гэж бичжээ.

Зөвлөлтийн үеийн хамгийн алдартай энэ хүүхэлдэйн киноны эхний анги 1968 онд гарснаас хойш Оросын үе үеийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэснийг Төв банкны мэдээнд онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж