Задгай талбайн кинотеатрууд Москвад ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Задгай талбайн кинотеатрууд Москвад ажиллаж эхэллээ

Задгай талбайн кинотеатрууд Москвад ажиллаж эхэллээ

2018 оны наймдугаар сарын 1-нээс Москвад 30 задгай талбайн кинотеатр ажиллаж эхэллээ. Задгай кинотеатрууд ирэх есдүгээр сарын -9 хүртэл буюу Москва хотын өдөр хүртэл ажиллана. Энд гарах кинонуудыг хүссэн хүн үнэгүй үзэж болох юм. Нийтдээ 150 орчим кино гаргахаар төлөвлөжээ. Үүнд, уран сайхны болон хүүхэлдэйн кинонууд аль аль нь багтаж байгаа хэмээн Москва хотын Соёлын газрын дарга Александр Кибовский сэтгүүлчдэд мэдээллээ.

“Москино” компанийн ерөнхий захирал Светлана Максимченкогийн хэлснээр задгай театр долоо хоногийн Лхагва гаригаас Ням гариг дуустал ажиллах юм. Өглөөний 11.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл кинонуудаа үзүүлнэ. Нэг задгай театрт 200 хүнээр бодож суудал бэлдсэн байна. Гэхдээ хүсвэл сандлаа авчраад суугаад кино үзэж болно гэж Светлана Максимченко хэллээ.

Задгай театруудыг Москва хотын дүүрэг бүрт байгаа цэцэрлэгт хүрээлэнд байгуулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж