Зуны олимпийн спортын сонирхолтой төрөл болох бадминтоны спортын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 30-ны өдөр БНХАУ-ын Нанжин хотын “Олимпийн спортын төв”-д эхэлсэн. 24 дэх удаагийн ДАШТ-ний эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимп, дэлхийн аварга Лин Дан, олимп, дэлхийн аварга БНХАУ-ын Чен Лон, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, хүрэл медальт Данийн В.Акселсен, олимп, дэлхийн мөнгөн медальт Малайзын Ли Чон Вей нарын тэргүүтэй тамирчид өрсөлдөж байна.
Одоогоор тэмцээний 1-р шатны тоглолтууд өндөрлөөд байна. Харин энэ тэмцээний эхний шатанд олимпийн 3 мөнгө, ДАШТ-ний 3 мөнгө, 1 хүрэл медальт Малайзын нэрт бадминтончин Ли Чон Вей өвчний улмаас тэмцээнийг орхилоо. Өдгөө 35 настай Малайз залуу Ли Чон Вей амьсгалын замын өвчтэй гэсэн оношоор тэмцээнд оролцож чадахгүй болсон байна.
Б.БЯМБАБАЯР